Troxy. Limehouse. London. Монголын боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв (40 настай) дахин олныг шуугиуллаа. WBC олон улсын мөнгөн бүсийн төлөөх тулаанд тэрээр Францын боксчин Бастиен Розиокс (28 настай) -ийг босож чадахгүй болтол нь цохиж унагав. Цэвээнпүрэв энэ удаа Бразилийн боксчин Жозенилсон Дос Сантостай хүч үзэх байсан боловч уг тамирчин ирээгүй тул энэхүү Францтай учраа таарчээ.
Тулаан эхэндээ өгөө аваатай явж байв. Гэхдээ Розиокс тулааны дунд үе хүртэл оноо алдан барин тоглосон нь манай Цэвээнпүрэвийг ядрахыг хүлээж байсан аж. Тулаан дунд үеэсээ өнгөрмөгц Розеокс ширүүн дайрч эхэллээ. Цэвээнпүрэв ч хэд хэд хүндэвтэр цохилт авав.
Франц залуугийн дайралтыг тогтоох гэж тэрээр хамаг хүчээ шавхан дайчилж байлаа. Розиаокс бүр улайран дайрч, үхэлдэн тэмцэлдсээр...
Тэмцээний 8 дахь раундад өнөөх Франц боксчин Монгол Дайчины маань баруун гарын хүчтэй, шулуун цохилтонд өртөж үхэдхийн унаад тоолж дуустал босч ирж чадсангүй ээ!!!
Энэ бол Цэвээнпүрэвийн бас нэг гайхамшигт, сэтгэл хөдлөм ялалт байлаа.