УДЭТ-аас өрх тусгаарлаж, өөрсдийн анхны тайзны уран бүтээл болох "Миний нууц хүү" жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон Мөрөөдлийн театрын захирал Г.Алтаншагайтай ярилцлаа. "Миний нууц хүү" жүжиг "Гэгээнмуза 2011" наадмын дөрвөн номинацид нэр дэвшсэн бол жүжигчин Г.Алтаншагай шилдэг эрэгтэй туслах дүрд өрсөлдөж байгаа юм.
-"Гэгээн муза" наадамд нэр дэвшсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Манай театрын анхны уран бүтээл болох "Миний нууц хүү" жүжгийг Гэгээн муза наадмын нэр дэвшүүлэх комиссынхон өнгөрсөн намар үзсэн. Ингээд дөрвөн номинацид нэр дэвшүүлээд байна. Энэ нь залуу театрын хувьд маш том амжилт гэж бодож байгаа.
-Хэр найдлага тавьж байна?
-Гэгээн муза наадам жилээс жилд хүрээгээ тэлдэг. Орон нутгийн театрууд ч идэвхтэй оролцож байгаа. Энэ жил түүхэн жүжгүүд олноороо өрсөлдөж байна. Тиймээс өрсөлдөөн их чанга байна байх. Миний өрсөлдөж байгаа эрэгтэй туслах дүрийн номинацид гэхэд л найман жүжигчин нэр дэвшсэн. Ямар ч болов өөрийн театраа байгуулаад анх удаа театрынхаа нэрийн өмнөөс Гэгээн музад оролцох болсондоо сэтгэл их өндөр байна. Бид залуу хүний зүрх зориг, хүсэл мөрөөдлөөр хөдөлмөрлөж байгаа болохоор сэтгэл тун хангалуун байгаа.
-Анх УДЭТ-аас өрх тусгаарлахад чадах болов уу гэсэн эргэлзээ байсан. Одоо эргээд харахад анхны жүжгээ үзэгчдийэ хүртээл болгочихлоо. Мөн анхны дэлгэцийн уран бүтээлээ хийж байна. Яг одоо ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Xүн залуу байхдаа зоригтой байх ёстой гэж би боддог. Зоригтой байгаагийн хэрээр мөрөөдлийнхөө зүг бүх хүч бололцоогоо дайчлах хэрэгтэй. Тйимээс ч театрынхаа нэрийг "Мөрөөдлийн" гэж өгсөн. Тэр том театраас өрх тусгаарласан учир өндөр үүрэг хариуцлагыг хүлээж авсан гэж ойлгож байгаа. Тиймээс цаг наргүй ажиллаж, аль болох хөдөлмөрлөхийг хичээж байна.
-Анхны жүжгийнхээ амжилтыг дүгнэвэл?
-Маш амжилттай болсон. Үзэгчдээс талархлын үгс их сонссон. Анх театраас гарсны дараа хөөгдсөн, цалингаа голсон гээд янз бүрийн яриа хэвлэлээр гардаг байсан. Хамгийн гол нь бид айгаагүй. Хойшоо биш урагшаа харж амьдрах ёстой болохоор. Өөрсдийнхөө зөв гэдгийг уран бүтээлээрээ батлах ёстой гэж бодож байна. "Миний нууц хүү" жүжиг урлаг судлаачдаас тодорхой хэмжээнд сайн үнэлгээ авч чадсан.
-УДЭТ-ын тайзыг орхисондоо харамсах сэтгэл төрж байсан уу?
-Би театртаа таван жил ажилласан. Энэ хугацаанд ахмад уран бүтээлчдээсээ маш олон зүйлийг сурч мэдсэн. Сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлаад өөрсдийн театраа байгууллаа. Манай театрынхан анх биднийг гарахад дэмжсэн. Залуу байгаа дээрээ хийж бүтээ, театрын урлагт хувь нэмрээ оруулаарай гэж захисан. УДЭТ бол агуу театр.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: "Зууны мэдээ"