«Let’s Do It! Wold-2012» хэмээх олон улсын ажиллагааны хүрээнд дэлхийн сая сая хүн нэгдэж, эх дэлхийгээ хог хаягдлаас цэвэрлэнэ. Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн уг ажиллагаа есдүгээр сарыг дуустал дэлхийн 100 улсад үргэлжлэх ажээ.
Хүн төрөлхтөн жил бүр 1 тэрбум орчим тонн хог хаягдал хаядаг байна. Үүнээс дөнгөж 11 хувийг нь дахин боловсруулдаг бөгөөд нэг хэсгийг нь тусгай цэгт хаядаг бол харин үлдсэн хог хаягдал нь гол төлөв гуу жалга, хотын цэцэрлэгт хүрээлэн, хот орчмын ойд үлддэг.
“Let’ s Do It” иргэний хөдөлгөөн анх 2008 онд Эстони улсад үүсэн байгуулагджээ. Тухайн үед эстоничууд 10 000 тонн хог хаягдлыг ердөө 5 цагийн дотор цэвэрлэж байв. 50 мянган хүн буюу тус улсын нийт хүн амын 4 хувь нь уг арга хэмжээнд сайн дураараа оролцжээ. Эстоничуудын саналыг эхлээд Европ, дараа нь дэлхий даяараа дэмжсэн байна. 2010 онд Португали улсын 200 мянган иргэн хог цэвэрлэхэд оролцон манлайлсан байна. Харин өнгөрсөн онд словеничууд тэргүүн байрыг эзэлжээ. Тус улсын 270 мянган иргэн буюу нийт хүн амынх нь 13 хувь нь хог цэвэрлэх бүх нийтийн субботникт оролцсон байна. Өнгөрсөн жил Оросын бүс нутгуудад ийм арга хэмжээг явуулжээ. Харин энэ оны есдүгээр сарын 15-нд хөдөлгөөнийг зохион байгуулагчид нь Оросын 83 бүс нутгийг энэ ажиллагаанд хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Дэлхийн олон нийтийн байгууллагуудын удирдагчдыг нэгтгэ¬дэг «Let’ s Do It» хөдөлгөөний бага хурал энэ оны нэгдүгээр сард Таллинд болсон юм.
Д.Жаргал