Сирийн эрх баригчид НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны тус улсын хямралыг зохицуулах үйл ажиллагааны хүрээнд эхлэж дайны галыг зогсоох саналыг няцаав. Энэ тухай ням гаригт Ассошейтэд Пресс мэдээлжээ. Сирийн гадаад яамны төлөөлөгч Жихад Максид тайлбартаа, Засгийн газар тус улсын тогтворгүй байдалтай байгаа суурин газруудаас өөрийн цэргүүд болон танкуудыг тэнд хэвийн амьдрал тогтохоос нааш гаргахгүй. Дамаскийн мэдэгдэл нь засгийн газар галыг зогсоох төлөвлөгөөг хээргжүүлэхээр зөвшөөрснөөс хойш хэд хоногийн дараа гарсан юм. Сирийн ГХЯ өмнө нь мэдэгдэхдээ, сирийн сөрөг хүчнийхний засгийн газрыг унагаах оролдлого нь сөнсөн. Нөгөөтэйгүүр, сөрөг хүчний “Сирийг чөлөөлөх армийн” төлөөлөгчид засгийн газрын цэргүүд сөрөг хүчний эзлээд байгаа нутаг дэвсгэрээс гарч явахад галыг зогсооход бэлэн гэв. НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн төлөвлөгөөнд тухайлбал, Сирид хүчирхийллийг нэн даруй зогсоож, дотоодын хүчнүүдийн яриа хэлэлцээг эхлүүлж, засгийн газрын цэргүүдийг гаргаж, зэвсэгт мөргөлдөөний явцад нэрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тусгажээ. Сирид засгийни газрын эсрэг сөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. НҮБ-ын гаргасан тоо баримтаар Сирид 9 мянга гаруй иргэд амь үрэгдээд байгаагийн дотор 2 мянга гаруй тус улсын цэргийн албан хаагчид болон хууль хамгаалах байгууллагын ажилтанууд байжээ.