logo
АТГ орших уу, эс орших уу гэдгээ шийдэх цаг ирлээ

АТГ орших уу, эс орших уу гэдгээ шийдэх цаг ирлээ

2012/04/02
Х.Баттулга гэдэг хүнийг дарж авахаар Засгийн газар тэр чигээрээ хөдөлжээ. Түүний “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага энэ саванд багтаж байсан олон хүний эрх ашгийг хөндсөн гэхээсээ илүү Х.Баттулгаар дамжуулж, АН түрүүлээд “том чулуу” хөдөлгөчихсөн нь МАН-ынхны дотор “Атаа хорслын гал дөлийг асаасан нь илэрхий харагдлаа. Гэхдээ улс төрийн хоёр том хүчний лидер улстөрчид, Засгийн газрын сайдууд хоорондоо арсалдсан гэдэгтээ бус, үнэн хэний талд байна, хэн нь Монгол Улсын эрх ашгийг хамгаалж байна гэдэг нь чухал юм. Хоёр сайдын дуулиан тариад байгаа мэдээллүүдийн ач холбогдлыг дэнслэхийг оролдоё.
Жигнүүрийн нэг талд улс орны цар хүрээтэй 2.7 сая хүний хувь заяатай холбоотой “Монгол Улс төмөр замынхаа бодлогыг тодорхойлох ёстой”, “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Ухаахудаг бол стратегийн орд, 50 хувийг төр эзэмших ёстой”, “Коксжих нүүрс стратегийн бүтээгдэхүүн, далайд гарах ёстой” гэсэн байр суурь, яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэдэг баримттайгаа байна.
Нөгөө талд хувь хүнтэй холбоотой төмөр замын төсөл гэгчийг Маккензи гэдэг компаниар хийлгээд хуулийн зөвлөгөө өгсөн нэрээр 2.5 сая ам.долларыг Х.Баттулгын хүн авах гэж байна”, “Шинэ яармаг” хорооллыг эхлээд 6500 орон сууцтай барина гэж байсан, тэгж байснаа Хөгжлийн банкинд очоод баталгаа гаргуулах болтол 3995 болж буурсан. Сая Сангийн сайд урд хөршид айлчлах болтол UB группийнх нь нэр өөрчлөгдөөд “Нью проектор” нэртэй групп маягийн юм болоод нөгөө орон сууцны тоо нь 3660 болчихсон, дахиад 300 айлын орон сууц алга болсон. Ийм ийм шалтгааны улмаас ажил гацаад байгаа” гэсэн байр суурь тавигджээ.
Хоёр сайдын хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгаа гэдэг нь одоо тодорхойгүй байгаа. Гэхдээ үнэндээ Ц.Нямдорж сайдын ярьсан “жижигхээн” асуудлууд ард тумний анхаарлыг татахгүй байна. Х.Баттулга хүн гүтгэсэн бол хариуцдага хүлээнэ гэдгээ сайн мэдэж буй биз.
Хууль хяналтын байгууллага үүнийг эцэслэн тогтоох ёстой. Харин ХБаттулгын ярьсан асуудлууд үнэхээр ард түмний анхаарлыг татаж байна. Ард түмний сонирхол хөндөгдөж байгаа учраас тэр. Таван жилийн өмнө ‘хөдлөх ёстой байсан Тавантолгой хөдлөхгүй байгаа, монголчууд ядуурсан, төрийн эрх мэдэлтнүүд хагартлаа баяжсан, коксжих нүүрсээ ‘ БНХАУ-д дэлхийн зах зээлийн унээс хэд дахин бага үңээр ганцхан худалдан авагчид нийлуүлж байгаа нь унэн. Тиймээс одоо ард тумэн төрд суугаа төлөөллүүддээ үгээ хүргэх, шахаж шаардах цаг йрлээ. Яг л Хууль зүй, дотоод хэргийн сайд эрх ашиг нь хөндөгдөнгүүт дуугарч эхэлсэн шиг. Монгол Улсын хувьд нарийн царигтай төмөр зам тавиад далай руу гарах боломж хомс. Угаасаа худлаа гээд хэлчихэд алдахгүй. Үүнийг монгол хүн болгон гадарлана. Гарсан ч нэр төдий жаахан нүүрс л гарах байх. Харин ОХУ руу гарц хайсан тохиолдолд геополитикийн тэнцвэрийг хангах зорилгоо биелүүлнэ. БНХАУ-ын талаас ирүүлэх үнийн бодлогод нөлөөлж, Монгол Улсад орж ирэх ашиг нэмэгдэнэ. Энэ бол тэнэгхүнд ч тодорхой асуудал.
Ц.Нямдоржийн гаргаж тавьсан бас нэг ноцтой асуудал нь ‘ХБаттулгын хууль зөрчиж хийсэн гурван нууц гэрээ”-ний тухай асуудал. Өөрийнх нь ярьснаар бол, энэ хэргийг анхнаас нь мэдэж байсан ч “Хамтарч нэг Засгийн газарт ажиллаж байж дэмий яриагаар хөөцөлдөөд яахав гээд дуугуй өнгөрсен. Засгаас гараад явсных нь дараа хойноос нь чулуу шидэхгүй байхыг бас хичээсэн” гэж байгаа. Юу гэсэн үг вэ. Нөгөө шударга имижтэй Ц.Нямдорж. Тэр үед дэлгэхгүй яасан юм бэ. Хууль бус үйлдлийг хамт ажилладаг гээд дардаг, дэмий яриа гэж боддог хэрэг үү гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна.
Өнгөрсөн баасан гарагт ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, газрын дарга нарын хамтяг энэ асуудлаар мэдэгдэл хийсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тэднийг дуудаж, Хууль зүйн яамнаас гэрээнүүдийг нь гаргаж өгсөн явдал уг хэвлэлийн бага хурлыг Х.Баттулга сайд нууц гэрээ байгуулсан нь үнэн гэж батлах зорилготой байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан юм. Дээрх албан тушаалтнууд хууль зүйн яамнаас авсан гурван баримтыг нууц эсэхийг мэдэхгүй, эдгээрийн хоёр нь санамж бичиг, нэг нь аж ахуйн нэгжуүдийн хооронд байгуулсан гэрээ, гэрээн дээр нь Х.Баттулга сайд “танилцав” гэж гарын үсэг зурсан болохыг тайлбарласан. Гэхдээ тэд хурлын өмнө дэд сайд Т.Пүрэвдоржийн хэлсэн шиг уулзаж ярилцаад энд ирсэн биш, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг аваад л шууд ирсэн болох нь тодорхой байсан юм. Асуулт хариултад ч ихээхэн бүдэрч байсан. Жишээлбэл, ХБаттулга сайдыг нууц гэрээ байгуулсан гэдгийг хэзээ мэдсэн бэ, гэрээг яаман дээр боловсруулдаг биш бил үү.
Гэрээ хэлэлцээр ямар журмаар архивлагддаг юм бэ гэсэн асуултад дэд сайд хариулахаас татгалзсан. Харин Н.Бямбажав дарга эхний хоёр асуултыг алгасан, “Яамнаас байгуулсан ямар ч гэрээ бодлогын газрын даргын хяналтаар ордог. Дараа нь сайд болон төрийн нарийн бичгийн дарга хянаад архивлагддаг” гэх зэргээр булзааруулж байсан бөгөөд цөөнгүй асуултыг “мянган үгийн таглаа” болдог үгээр тахалж байсан. Үнэнийг хэлэхэд, Засгийн газар яах гэж хэвлэлийнхнийг дуудсаныг ч тэд өөрсдөө ойлгоогүй болов уу.
Энд сууж байхад ‘ХБаттулга хууль зөрчсөн гэсэн мессежийг нийгэмд хаяад хэргийг нь Авлигатай тэмцэх газарт “гацааж” орхйх нь” гэсэн мэдрэмж төрж байсан юм.
Хоёр сайдын хэргийг Авлигатай тэмцэх газар шалгах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, “Авлигачдыг аягүйцүүлэхээс хэтэрдэггүй”, “Хүний нэр төрд халдахаас өөр ажил хийдэггүй” гэгддэг Авлигатай тэмцэх газарт бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нэр хүндээ сэргээх боломж гарч ирж байна. Хэн нэг албан тушаалтныг шалгах гэхээр “Нэр хүндэд халдлаа” гээд шүүхэд өгчихдөг, байцаагч нар нь авлигатай тэмцэх цагаасаа хумслан шүүхийн үүдээр эргэлддэг байдал “Ер нь энэ байгууллагыг байлгах хэрэг байна уу” гэсэн яриа гарахад хүргээд байгаа. Харин одоо баримттай хойно хэргийг харин ч нэг ялгаж, салгаад өгнө гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Ялангуяа “Энержи ресурс” компанитай холбоотой асуудалд хамгийн тодорхой хариултыг шаардаж байна.

Х.Батсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш