Гэвч баян хүнд хууль үйлчилдэггүй болоод байгааг нотлох гэсэн мэт өнөөх хүнд бэртэл авсан залууг О.Тэнүүнийг зодсон хэмээн цагдаад гомдол гарган Ганц худагт хориод байгаа гэнэ. Уг зодоонд оролцон зодуулсан гэх залуусыг бүгдийг нь хорьсон гэх бөгөөд харин О.Тэнүүн өөрөө гадаадад гарч цагдаад мэдүүлэг өгөөгүй яваа тухай шуугиж байна. Чухам яагаад ирж байцаалт өгөхгүй байгаа хэрнээ олон залуусыг ийнхүү хорьж цагдан байгааг залуусын ар гэрийнхэн ойлгохгүй байгаа бөгөөд “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаярын хүү болхыг нь мэдсэн даруйдаа С.Отгонбаяртай уулзах хүсэлт тавьсан авч одоог хүртэл уулзаж чадахгүй байгаа юм байна.
Уг хэрэгт холбогдон биеийн байдал маш хүнд байгаа залуусын ар гэрийнхэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад хандсан бөгөөд стратегийн өмгөөлөл үзүүлэх болсон байна.
Онцгой байдлын сайд асан, Оюуны ундраа группын захирал С.Отгонбаярыг сайд байх үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ми-8 нисдэг тэрэг осолдон олон аавын хүү эрсдэж байснаар нь сайн таних буйзаа.
Одоогийн байдлаар гэмтэл авсан залуусыг шоронгоос гаргаж мэс засалд оруулан шаардлгатай эмчилгээ хийлгэх хүсэлтийг ар гэрийнхэн нь холбогдох байгууллагуудад тавиад байгаа аж.
С.Данзан
Tsag.mn