ОУПХ-ны ээлжит чуулганд оролцож байгаа Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид чуулганы хуралдааны үеэр зарим орны парламентын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тус чуулганд төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож байгаа Энэтхэгийн Лоб Сабхагийн сипер хатагтай Мейра Кумартай уулзаж хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол, Энэтхэгийн парламентуудын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаад хоёр орны парламентын тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлэв. Хатагтай Мейра Кумар Монгол оронд хийсэн албан ёсны айлчлалдаа сэтгэл өндөр байгаагаа хэлээд хоёр орны иргэд хоорондын харилцан итгэлцлэлийн илэрхийлэл болсон парламент хоорондын энэхүү уламжлалт харилцааг цаашид улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.
Улсын Их Хурлын дарга мөн Чилийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Денис Паскал Алендег өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Монгол Улсад өнгөрсөн оны эхээр зохиогдсон Ази, Номхон далайн паоламентчдын 19 дүгээр уулзалтад оролцсондоо сэтгэл өндөр байдгаа тэрбээр илэрхийлээд олон улсын нэр хүндтэй энэ томоохон уулзалтыг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хуралд дахин талархал илэрхийллээ. Хоёр тал Монгол, Чилийн парламент хоорондын харилцааг улам сайжруулах, харилцан төлөөлөгч солилцох нь чухал гэж үзлээ.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл дараа нь Уганда Улсын парламентын спикер, ОУПХ-ны 126 дугаар Ассамблейн Ерөнхийлөгч хатагтай Ребекка Кадагатай уулзаж ярилцав.
Олон улсын нэр хүндтэй энэ том байгууллагын ээлжит чуулганыг эх орондоо кохион байгуулж, чуулганы ажиллагааг чадварлаг удирдаж байгаад нь хатагтай Ребекка Кадагад Улсын Их Хурлын дарга баяр хүргээд чуулганы ажиллагаанд амжилт хүслээ. Хатагтай Ребекка Кадага “Монгол орны тухай би олонтаа сонссон. Үзэсгэлэнт сайхан байгальтай, соёл, түүхийн өнө эртний уламжлалтай, бас уул уурхайн асар их баялагтай гэдгийг мэднэ” гээд алс холоос зорьж чуулганы ажиллагаанд төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож байгаад нь Улсын Их Хурлын даргад талархлаа илэрхийлж, Африкийн сувд болсон Уганда улсад тавтай зочлохыг ерөөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.