logo
Оросын онцгой байдлынхан загасчдыг аварчээ

Оросын онцгой байдлынхан загасчдыг аварчээ

2012/04/04
Оросын онцгой байдлын ажилчид Алс Дорнодын Сахалины орчим  мөс түрэх үед эргээсээ тасарч салсан мөсөн дээр үлдсэн загасчдыг бүгдийг нь амжилттай аварлаа. Аврах ажиллагаанд 40 хүн оролцож, 10 хийлдэг завь, 2 нисдэг тэрэг ашигласан гэж Оросын Рия агентлаг мэдээлсэн байна. Загасчдын байрлаж байсан мөсөн хэсэг гэнэт эх газраасаа салж 550 метр орчим хол газар хөвөөд байсан юм. Холбогдох хүмүүс цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаа тул мөс цоолж загасчилдаг загасчдыг дахин мөсөн дээр загасчлахгүй байхыг сануулсан байна. Амь аврагдсан загасчид ч дахин амь насаараа дэнчин тавьж мөсөн дээр загасчлахгүй гэж амлажээ. Оросын Алс Дорнодын нутгаар урт өвөл болдог тул хүмүүс хөлдсөн нуурын мөсийг цоолж загасчлах нь элбэг байдаг. Тэд хөлдсөн гол нуурыг доош өрөмдөн цоолж голдуу үүрээр  загасчилдаг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш