Ерөнхий сайд ,МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар “Иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийнэ гэж зарласан ч Ерөнхий сайд С.Батболд хуралд ирсэнгүй. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаатай холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдтой хамтран мэдээлэл хийх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор бичгээр хүргэж, өчигдөр утсаар холбогдон лхагва гарагийн 11.00 цагт хэвлэлийн хурал хийе гэдгээ илэрхийлсэн ч энэхүү хуралдаанд оролцсонгүй. Уг нь хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед Монгол Улсын иргэн бүрийн дансанд 2012 оны хоёрдугаар сарын 1-н гэхэд 1072 ширхэг хувьцаа орох байсан. Үүний дараа хувьцаагаа бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэдийн хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, зохих дагуу нь компаниудад хувьцааг нь худалдах байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил биеллээ олсонгүй, яагаад энэ ажил биеллээ олохгүй байна вэ, шалтгаан нь юунд байна вэ гэдэг талаар хамтдаа сууж байгаад олон нийтэд бодит байдлыг хүргэх байлаа. Хамгийн гол нь хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзахад тэд энэ асуудлыг ярьдаг хэлдэг. Биднийг хулхидаж байна уу даа гэсэн хүмүүс ч олон байна. Тиймээс энэ талаар бодитой үнэн зөв мэдээллийг иргэдэд хамт сууж байгаад өгөх гэсэн юм” гэлээ.
Харин Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх Энхбаяр МАН-ын даргын энэхүү хуралд ирээгүй шалтгааныг тайлбарласан. Тэрбээр хэлэхдээ “Уг хэвлэлийн хурлыг хамтарч хийлгэх асуудлыг Ерөнхий сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээс дуулсан бөгөөд энэ тухай түүнд албан ёсоор хандаж хэлээгүй, АН-ын даргатай ярьж тохирсон зүйл байхгүй. Гэтэл түүний өмнөөс шийдвэр гаргаж хурал зарласан нь зохисгүй асуудал” гэсэн юм.
Ийнхүү АН-ын дарга Н.Алтанхуяг хэвлэлийн бага хурлыг цааш ганцаараа үргэлжлүүлсэн. Тэрбээр “УИХ-аас иргэн бүрт сая төгрөг өгөх тухай тогтоолыг 2011 оны 10-р сарын 15-нд гаргасан. Энэ тогтоолд 2012 оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд Таван толгойн хувьцаа иргэн бүрийн дансанд орохоор заасан.
Хэрэв энэ хувьцаа нь дансанд нь баталгаажаад орсон бол өнөөдөр дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр гэхэд тэр хувьцаагаа иргэд Засгийн газарт зарах нь зарж, сая төгрөгөө авч байх байсан” гэв. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг заавал гурав хувааж өгөх албагүй гэсэн байр суурьтай байгаагаа ч дуулгасан. Түүнчлэн “Биднийг хамтарч Засаг барьж байхад энэ шийдвэртэй холбоотой бүхий л шийдвэрүүд гарсан. Үүнийг яагаад ажил болгохгүй байгааг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Биднийг хамтарч Засаг барьж байхад хэзээ ч махны үнэ өнөөдрийнх шиг өсөж байгаагүй. Хийе гэсэн хүн аргаа олдог. Хийхгүй гэсэн хүн шалтаг олдог” гэдэг. Ард түмний энэ хүлээлтэд Засгийн газрын тэргүүн хариу өгөх ёстой” гэсэн юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг эцэст нь “Бие биенийхээ араар ард түмнээс нуугдахаа болих хэрэгтэй. Мөн энд тэнд хоёр өөр газар сэтгүүлчдийг дуудаж зөрүүтэй мэдээлэл өгч ард иргэдээ төөрөгдүүлэхгүйн тулд өнөөдөр Ерөнхий сайдыг хамт мэдээлэл хийхийг хүссэн. Хэрэв Ерөнхий сайд С.Батболд миний хажууд сууж байсан бол нүүрэн дээр нь хэлэх байсан. Миний өөдөөс харж зүрхлэхээ больчихсон юм байна. Хамтарч ажиллаж байсан болохоор буруу санаад яах вэ гэж бодож байсан. Гэхдээ зарим хүмүүс итгэл алдаад байна. Сонгуулийн өнгө аяс оруулж шоу хийхээ больмоор байна. С.Батболдын Засгийн газрыг ажлаа хий гэж хэлмээр байна” гэлээ. Сэтгүүлчид “Иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлаар түүнээс хариулт авахыг хүссэн ч тэрбээр “Бид хамтарсан Засгийн газарт ажиллаж байхдаа хийх зүйлээ хийсэн. Харин одоо энэ асуудлын талаар Ерөнхий сайд С.Батболдоос л асуу” хэмээн товчхон хариулт хэлсэн юм.