logo
АНУ хиймэл дагуул хөөргөхөд нь БНАСАУ-д туслана

АНУ хиймэл дагуул хөөргөхөд нь БНАСАУ-д туслана

2012/04/07
Ким Чен Ын эцгийнхээ гэрээсийг биелүүлж,»Кимийнхны тэнгэрийн заадасаар умард солонгосын гялалзсан од руу» хэмээх том шинэ тоглоомыг дэлхийд тулгав. Улс төрийн серег этгээдүүд түүнийг хүлээж авав. «Тэнгэрийн заадас» зөөгч пуужингийн тусламжтайгаар «Гялалзсан од» умард солонгосын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргахын тойронд будлиан өдөөсэн байна.

Ким Чен Ыны тоглоомыг АНУ бусдаас түрүүн хүлээж авав. Америкийн тагнан турших хиймэл дагулууд  БНАСАУ сансарт  гарах гэж байгааг ажиглан тэмдэглэж чадаагуй нь одоо тодров. Иймээс бур өнгөрсөн оны сүүлээр Пхеньян хиймэл дагуулаа хөөргөх тухай мэдээлсэн нь Вашингтоны хувьд гэнэтийн уйл явдал болсон. Тус улс тагнуул нь дампуурснаас хойш хэдэн сар өнгөрсний дараа тайвшрав. Ким Чен Ынд хүчтэй шахалт үзүүлж, хиймэл дагуулаа хөөргэх нэрийдлээр баллистик пуужингаа туршихаас татгалзахыг шаардаж байгаа нь нэр нүүрээ баралгуй санаачилгыг шуурэн авах гэсэн оролдлого юм.

 Тоглоом Барак Обамагийн засаг захиргаанд тустай. Энэ нь «хөнөөлт үзэгдэлтэй» тэмцэх шийдвэр төгс байгаагаа америкийн оршин суугчдад бас дахин харуулах шалтаг болсон. Үүний хамт Хятад улсын хамсаатан л НҮБ-ын АЗ-ийн баллистик пуужин хөөргөхийг тус улсад хориглосон тогтоолыг зөрчиж байгааг онцлов. Тоглоом Пентагонд бас ашиг тустай. Төсөв алдагдалтай нөхцөлд умард солонгосын аюул гэгчийн сэдэв сансан  ур дүнд хүргэх нь дамжиггуй. Конгресс бус нутагт америкийн цэргийг нэмэгдүүлэхэд хөрөнгө харамлахгуй.Тэр тусмаа Ази Номхон далайн бус нутагт АНУ-тай өрсөлдөж байгаа Хятад улс  цэргийнхээ улам өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж байна. АНУ « харцаг» гэгдхээс сэрэмжилж, бур Орос,Хятад хоёр улсын өмнөөс санал дэвшүүлэх боллоо. Хиймэл дагуулынхаа хөөрөлтийг Москва буюу Бээжинд даалгахыг Пхеньянд санал болгов. БНАСАУ татгалзсан нь мэдээжийн хэрэг гэж шинжээч Георгий Толорая хэлээд: «БНАСАУ хиймэл дагуулынхаа хөөрөлтийг хойшлуулах санаатай байсан байж магадгуй. Гэвч сансрын хөлгийн буудлыг бур 11 жил барьсан. Ким Чен Ир сэрүүн ахуйдаа Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан хиймэл дагуул хөөргөхээр шийдвэрлэсэн билээ. Ким Чен Ын гаднын шахалтаас болж ухрахгуй» гэв.

Байдлаас харахад Токио «Гялалзсан од» тоглоомыг дуртайяа хүлээж авсан шиг байна. Эцэст «Ижис» онилон чиглүүлэх систем бухий байлдааны хелег онгоцуудаа ажиллуулах шалтгаан бий болсон. Мөн умард солонгосын пуужинг амдан сөнөөхээр «Пэтриот» пуужинг сөнөөх зенитийн цогцолбороо хэрэглэж болно. Нэгэн эскадрын мина зөөгч хөлөгөө Зуун Хятадын тэнгис руу явуулжээ. Пуужинг амдан сөнөөж чадна гэж Япон  өгүүлсэн нь  ор үндэсгүй зүйл хэмээн Оросын ШҮА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Алексей Арбатов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Япон буюу АНУ руу онилон чиглүүлээгуй   хиймэл дагуулыг тойрог замд гаргах байлдааны бус пуужинг амдан сөнөөх нь дайн дэгдээсэн хэрэг болно.Энэ нь хурц хямрал үүсгэх, Солонгосын хойгт зэвсэгт мөргөлдөөн өдөөж мэдэх уршигтай. Япон, АНУ хоёр  ийн ажиллагаа явуулахыг зүрхлэхгүй» гэв.

Өмнөд Солонгос дахь цэргийн барилга байгууламжууд түүний дотор АНУ-ын баазуудад байлдааны бэлэн байдал зарлав. Пуужингийн хэмхэрхий толгой дээр нь унана гэж оршин сүүгчид эмээж байна. Хэнээрхэл хүн амыг засаг захиргааг тойруулан нягтруулахад туслана. Засагт дэмжлэг их шаардагдсан. Ерөнхийлөгч Ли Мен Бакын рейтинг сүүлийн жилуудэд одоо хамгийн доод хэмжээнд хүрчээ. Ирээдүйн бух нийтийн сонгуульд түүнийг дэмжихэд ерөнхийлөгчийн талынхан сонгогчдыг итгүүлж чадахгуй бололтой.

Харин Пхеньян тоглоомоо үргэлжлүүлсээр байна.Хиймэл дагуулаа 4-р сарын 11-нд хөөргэхэд нь дэлхий дахинд гойд анхаарал тавьж байгаа нөхцөлд намын тусгай бага хурлыг зарлан хуралдуулна.  Бага хурал «Тэнгэрийн заадас»мэт «Гялалзсан од»-ыг тойрог замд гаргахад туслана. Ким Чен Ын Солонгосын Хөдөмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга болох байх.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш