Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэгтэй уулзаж дараах асуултанд хариулт авлаа.
-Хадгаламж зээлийн хоршоонд хууртаж ихээхэн хэмжээний мөнгөхөрөнгөөрөөхохирсон хүмүүс хохирлоо нөхөн авч чадав уу?
-ХЗХ-ны учруулсан хохирол бол Монголын XXI зууны хамгийн том гэмт хэргийн шинжтэй луйвар боллоо. Анх 2006 онд 29 хоршоо дампуурснаар тухайн үед 72 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
Хохирлыг эргэн төлөх нөхцөлтэйгээр 50 хувь барагдуулах, битүүмжилсэн хөрөнгийг Засгийн газар мэдэлдээ авч, дуудлага худалдаанд оруулахаар тогтож байсан боловч «мөрдөн байцаалтын явцад нийт 1 тэрбум 574 сая төгрөгийн үнэлгээтэй 25482 ширхэг эд хөрөнгийг хулгайд алдагдсан, харилцагч нь үрэгдүүлсэн, ашиглан шамшигдуулсан, тоо данс нь давхацсан гэсэн шалтгаанаар цагдаагийн байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгөөгүй» гэж дурдсан байна.
Хотын төвийн «А» бүсийн газрыг асар хямдхан үнээр зарсан жишээ олон. Тухайлбал нэгдүгээр хороолол дахь «Глоб центр» буюу доороо гарааш, баар, ресторантай 4 давхар зочид буудлыг 1532 ширхэг дагалдах хөрөнгийн хамт 1 тэрбум 574 сая төгрөгөөр зарж, зарсан мөнгөнөөсөөэлдэв зүйл суутгасаар байгаад дансанд 1 тэрбум 200 орчим сая төгрөг л орсон байдаг. Үүнээс үзэхэд 1 метр квадратыг нь ердөөл 439 мянган төгрөгөөр л зарсан хэрэг. Дагалдах хөрөнгөнднь хүн тээврийн автобус, жийп машин, машин, тоног төхөөрөмж, тавилга сэлт байсан. Энэ бүхнийг маш хямдхан зарж үрэгдүүлсэн байгаа.
«UB Palace»-ын баруун талд байрлах 2568 метр квадрат талбай бүхий газрыг 95-хан сая төгрөгөөр зарсан. Хэрвээ одоо төрөөс28 тэрбум төгрөг авбал бид үлдсэн эд хөрөнгөөавчихна. Тухайн үедээ 10 сая төгрөгийн үнэтэй байсан нэг өрөөбайр одоо 60 саяд хүрч байна шүүдээ. Бид тэр үед болж өнгөрсөн бүх хууль бус дуудлага худалдаануудыг хүчингүй болгуулна. Дуудлага худалдааны хуулиар бол тухайн худалдаалагдаж буй зүйлээ 2 удаа дуудаж, 3 дахид нь төрд санал болгоод төр аваагүй нөхцөлд хохирогчдод хувь тэнцүүлэх учиртай юм билээ. Эцэст нь хэлэхэд МАХН дангаараа төр байрьж байсан 2002 оны 6 дугаар сарын 28-нд баталсан Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д «Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна» гэж заасан байдаг.
С.Амар
Эх сурвалж: "Монцамэ"