Нэр бүхий ХЗХ-дын хохирсон ард иргэд учирсан хохирлоо барагдуулахын тулд МАН-ын байрны гадаа суулт хийхээр шийдээд байсан билээ.
Үүнтэй холбогдуулан өчигдөр МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр «Одоогоос 6 жилийн өмнө буюу 2007 онд олон нийтийг цочроосон ХЗХ-дын хэрэг гэж гарсныг та бүхэн мэднэ. Үүнээс улбаатайгаар ХЗХ-дын зарим хохирогч МАН-ын байранд суулт хийснээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьж байгаа бололтой. ХЗХ-д дампуурч ард иргэд хохирсон явдал нь төрийн зарим алдаатай холбоотой.
Өнөөдрийн байдлаар нийт 8300 хохирогчдод учирсан 26 тэрбум төгрөгийн хохирлын асуудал байгаа юм билээ. Энэ хохирлоо барагдуулахын тулд ШШГЕГ, хууль шүүхийн байгууллагуудаар 6 жил хөөцөлдсөн байна. Гэвч тэдэнд учирсан хохирлын 50 хувийг нь төрөөс барагдуулаад өгсөн байгаа. Харин үлдсэн 50 хувийг нь тэдгээр ХЗХ-доос хураагдсан эд зүйлс, газар, байр, машин тэрэг, техник хэрэгсэл зэргийг зарж борлуулснаар барагдуулах учиртай. Гэтэл тэдгээр зүйлсийг нь маш хямд үнээр зарж борлуулснаас үүдэн хохирогчид хохирлоо барагдуулах нөхцөлгүй болж байгаа бололтой. Хохирогчид маш их сэтгэл нь зовж байгаа тул МАН-ын зүгээс тэднийг хүлээн авч уулзлаа.
Ингэхдээ та бүхэнд МАН-аас шууд учруулсан хохирол гэж байхгүй ээ. Харин МАН засгийн эрх барьж байгаа намын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулъя, та бүхэнтэй хамтаар ШШГЕГ-тай хамтран Ажлын хэсэг байгуулъя гэсэн шийдэлд хүрээд байна. Одоо 16 цагт /өчигдөр/ хохирогчдын төлөөллийг хүлээж авч уулзана.
Харин УИХ-ын сонгууль ойртсон энэ цаг үед улс төрийн зорилготойгоор улс төржүүлсэн байдлаар хүмүүсийн зовлон дээр тулгуурласан бусармаг алхам хийх нь зүй бус. Хэрвээ үнэхээр хохирсон, зовсон хүмүүс тэмцэж байгаа бол бид хамтарч хөөцөлдөх болно гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа» хэмээн мэдэгдлээ.
Дугаар шилжих мөчид МАН-аас байгуулсан Ажлын хэсэг ХЗХ-дын улмаас хохирогчдын төлөөлөлтэй хуралдсаар байлаа.
С.Амар
МОНЦАМЭ