logo
Колумбад 10 настай охин хүүхэд төрүүлжээ

Колумбад 10 настай охин хүүхэд төрүүлжээ

2012/04/12
Өмнөд Америкийн Колумб улсын  хойд хэсэгт амьдардаг 10 настай охин 2.5 кг хүүхэд төрүүлжээ. Одоогоор эх хүүхдийн бие сайн байна. 10 настай охин хүүхэд төрүүлэх нь физиологийн хувьд магадлал багатайд тооцогддог. Эмэгтэйчүүдийн эмч Фабио Гонзалесын ярьж байгаагаар амаржсан охин Колумбийн хойд хэсгийн уугуул Ваюу омгийн оршин суугч бөгөөд 39 долоо хоногтой байхдаа эмчид ханджээ. Түүний савны хөгжил бүрэн гүйцээгүй байсан учир хийсвэр хийж хүүхдийг төрүүлжээ.  Хүүхэд эрүүл төрсөн, биеийн байдал сайн байгаа. 10 настай хүүхэд жирэмслэх нь маш ховор тохиолдол. Учир нь охидын бэлгийн бойжил 11-12 наснаас эхэлдэг. Мөн Колумб улсын хуулиар насанд хүрээгүй хүүхдүүд гэрлэх хориотой байдаг. Тиймээс цагдаа нар мөрдлөг шалгалт явуулж, Ваюу омгийн оршин суугчдын дунд эрт бэлгийн харьцаанд ордог эртний хоцрогдсон бүдүүлэг уламжлал байдаг эсэх, эсвэл хэн нэгэнд хүчирхийлүүлсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш