Дэлхийн эдийн засгийн төв нийслэл гэгддэг Нью-Йорк хотод нэгэн цэнхэр өнгийн өвөрмөц сурталчилгааны самбар үзэгдэх болжээ. Утга нь Грект жуулчлахыг уриалсан өнгө аястай. Грекийн засгийн гарзаас хөрөнгө гарган аялал жуулчлалыг сурталчилдаг боловч Нью-Йоркийн энэ цэнхэр самбар, сурталчилгааны мөнгө Грек иргэдээс гарчээ. Уг сурталчилгааны ажлын зохион байгуулагчийн ярьж байагаагаар Грекийн эдийн засаг хүнд байгаа өнөө үед иргэд бие дааж, эх орондоо туслахаар зорьж байгаа аж. Тэд сурталчилгаандаа зориулж, хандиваар 20 мянга орчим доллар босгож чаджээ. Зохион байгуулагчид вебсайт ашиглан олон зуун мянган хүнээс хандив цуглуулсан байна. Жилд олон мянган Америкчууд Грект ирдэг. Гэхдээ энэ тоог нэмэгдүүлэхэд уг аян чиглэгдэж байгаа гэнэ. Хандивлагчид фото зургаа хамт илгээх ёстой. Зохион байгуулагчид тэдний зургийг ашиглан жуулчдын үзэх дуртай Грекийн эртний барилгын дүрс зураглал гаргасан нь менежмент талаасаа нүдээ олжээ. Грект удаан үргэлжилж байгаа эдийн засгийн хямрал, засгийн газрын эсрэг хөдөлгөөн үргэлжилж байгаа өнөө үед жуулчдын хувьд таатай үе биш. Тиймээс дотоод үймээн самуунаас болж Грекийн аялал жуулчлалын салбараас олох орлого 5 хувиар буурч магадгүй гэсэн тооцоог засгийн газар гаргаад байгаа. Гэхдээ аялахыг хүссэн хүний тоо Грекийн ҮНБ-тэй харьцуулахад 15 хувьд хүрч өсөх магадлалтай байгаа юм байна. Энэ нь Грекийн нийт ажлын байрны 1/5-ийг бүрдүүлэх юм байна. Зохион байгуулагчийн ярьж байгаагаар эдийн засгийн хямралтай өнөө үед Грекийн иргэд илүү зочломтгой, гадны жуулчдад илүү ойр дотно, талархалтайгаар хандаж, үйлчлэх юм байна. Эдгээр Грек иргэдийн хүчин чармайлтаар Грект аялах хүний тоо нэмэгдэнэ гэж Грекчүүд үзэж байна. Улс орон нь хүнд үед засгийн газрынхаа бодлого шийдвэрийг хүлээлгүй иргэд өөрсдөө улс орондоо тусалж, нэмэр болж болдогийг Грекийн ард түмэн дэлхий дахинд харуулж байна.
Shuum.mn
Shuum.mn