Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тэмдэгтийн хуулиар дотоодын болон импортын архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг нааж борлуулахаар хуульчилсан байх бөгөөд энэ нь архи тамхины үйлдвэрлэлд хяналт тавих зорилготой юм.
Дээрх хуульд дотоодын болон импортын дарс, шар айрагийг онцгой албан татварын тэмдэгт хамруулахаар заагаагүй. Харин дарсны хувьд Засгийн газрын тогтоол, Сайдын тушаалаар холбогдох харилцааг зохицуулж иржээ. Иймээс ч төсөл санаачлагчийн зүгээс жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа шар айрагны үйлдвэрлэлт, борлуулалтад тавигдах хяналтыг сайжруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагын улмаас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү төслийг өнгөрсөн нэгдүгээр сард өргөн бариад байсан билээ.
Түүнчлэн хуулийн төсөлд нийт онцгой албан татварын тэмдгийг дэлхийн стандартад нийцсэн, бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг агуулсан, сери дугаар бүхий давтагдашгүй нууц байхаар шинэчлэн хийх ба уг мэдээлэл нь татварын албаны мэдээллийн санд байнга төвлөрч байх зэрэг харилцааг ч мөн зохицуулахаар зохих өөрчлөлтийг тусгажээ.
Хуралдааны эхэнд хууль санаачлагчийн танилцуулгыг Сангийн сайд уншиж танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүд ажлын хэсгийнхэн болон хууль санаачлагчаас архины үйлдвэрлэл, хуурамч тэмдэгийн зөрчил, авч байгаа арга хэмжээ зэрэг архи үйлдэрлэл, борлуулахтай холбоотой зөрчлийн талаар асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, Ц.Сэдванчиг гишүүн онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар хийж ашиг олж байгаа нь тодорхой байгаа. Гэтэл өнөөг хүртэл хяналт тавьж чадахгүй л байна. Мөн архи зардаггүй дэлгүүр гэж бараг байхгүй байна. Энийг цэгцлэх болоогүй юу гэсэн түүний асуултад Сангийн сайд, энэ шинэ технологи архийг шугамнаас нь шилэнд савлахад уг мэдээлэл Татварын Ерөнхий газрын мэдээллийн баазад бүртгэгдэж байхаар хийгдэж байгаа. Мөн үйлдвэрээс гарсан архи нэг бүр кодлогдоод худалдаанд гарна. Тэгэхээр хуурамч архи үйлдвэрлэдэг зөрчил арилах юм. Харин архи зардаг дэлгүүрүүдийн хувьд бид Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулна гэв.
Мөн энэхүү онцгой албан татварын тэмдэгтийг хэвлүүлэхэд хичнээн төгрөгийн зардал гардаг, төсвөөс санхүүжүүлэгддэг эсэх талаар асуусан тус байнгын хорооны даргын асуултад Татварын Ерөнхий газрын холбогдох ажилтан, тэмдэгтийн зардалд төсвөөс хөрөнгө гардаггүй талаар хэлээд тэмдэг үйлдвэрлэгч байгууллагуудын өгсөн тоо ширхэгийн дагуу хийгддэг. Зардал нь бүтээгдэхүүнийхээ үнэнд шингэсэн байдаг тухай хэлж байв.
Ийнхүү санал шүүмжлэл өрнүүлсны дараа санал хураах болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Хуралдааны төгсгөлд тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө мөн батлав.