Их аварга Д.Дагвадорж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хамгаалахаа мэдэгдэж өчигдөр орой Н.Энхбаярын хоргодож буй Удирдлагын академи ойролцоох байранд хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлахыг мэдсэн даруйдаа Хонгконгоос шууд ниссэн байна. Тэрбээр бага зэрэг халамцуу байсан бөгөөд Буянт-Ухаа дээр буусан даруйдаа уг ажиллагааг эсэргүүцэж буй МАХН-ын гишүүдтэй нэгдэхээ мэдэгдсэн юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөө өглөө үүрийн 06.40 цагийн үед албадан баривчилж Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьсон. Харин түүний хоригдож байгаа газар Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр нар ирж уулзахаар дотогш орсон байна.