logo
M.Ичинноров: Төв аймгийн урьдчилан хорих төв бол тамлаж хэрэг хүлээлгэдгээрээ алдартай газар

M.Ичинноров: Төв аймгийн урьдчилан хорих төв бол тамлаж хэрэг хүлээлгэдгээрээ алдартай газар

2012/04/13
Би үйл явдлыг зурагтаар харлаа. Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой материалыг дэлгэснийх нь төлөө баривчилж,  Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчиж, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд халдлаа. МАН үнэхээр аймшигтай зүйл хийлээ. Би ямар аймшигтай нам дотор байгаагаа мэдлээ. Намайг олон хүнийг уриалж энэ намаас гараач ээ гэдгийг хүмүүс зөвлөж байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлын буруутнууд нь С.Баяр, Н.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар. Энэ хүмүүс буруугаа хүлээтэл би тэмцэнэ. Яагаад таван төгрөг авсан хүнд таван жилийн ял оноодог мөртлөө таван хүн буудаад алчихсан хүмүүс зүгээр байдаг юм.

-Та шүүхээр буруутай нь нотлогдоогүй байхад ингэж хэлж болж байгаа юм уу?
-Ойлгомжтой шүү дээ. Тэр өдөр энэ хүмүүс бүх үйл ажиллагааг хариуцаж байсан.

-Тэгэхээр таныг МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байна гэж ойлгож болох уу?
-Би буруу намд орж залуу хүний алдаа хийсэн. Гэрэл гэгээ оруулья гэж бодсон юм. Гэтэл тийм гэрэл гэгээ орох газар биш байна. Татгалзаж буй эхний мэдэгдлээ би хийж байна. Одоо тэнд байсан УИХ-ын гишүүд болон бусад олон зуун гишүүд татгалзана гэж би итгэж байна.

-Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьсон. Энэ нь хууль зүйд хэр нийцэх юм бол?
-Төв аймгийн урьдчилан хорих төв гэдэг бол тамлалт, тулган шаардалт, хэрэг хүлээлгэлтээрээ дэлхийд алдартай газар. Тийм газар аваачсанд би үнэхээр эмзэглэж байна. Ганц худагт хориод хэргээ хүлээгээгүй хүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд аваачдаг юм шүү дээ. Хэрвээ энэ хүнийг баривчлах байсан юм бол яагаад гурав, дөрвөн сарын өмнө бариагүй юм. Яагаад заавал долдугаар сарын 1-ий үйл явдалтай холбоотой хэргийн материалыг дэлгэснийх нь төлөө баривчилж байгаа вэ гэдэг нь үнэхээр сонин байна.

О.Ариунбилэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш