МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсантай холбогдуулан МАХН-ын зүгээс дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн тусгай хамгаалалтад байдаг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах тогтоолгүй, өөрт нь урьдчилан мэдэгдэлгүй албадан баривчилсныг эрс эсэргүүцэж, буруушааж буйгаа мэдэгдээд, түүнийг яаралтай суллахыг шаардаж, өнөөдөр 14.00 цагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалт зохион байгуулна гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн улс орон даяар эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газраас шаардаж, шаардлагыг биелүүлэхгүй бол улс төрийн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв. Мөн МАХН нь намын дотоодод онц байдал зарлаж, 24 цагийн турш ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ байнгын холбоотой ажиллана гэдгээ дуулгасан юм. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүний эрхийн комисс болон “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагад хандана гэв. Тэдний мэдээлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төв аймаг дахь Мөрдөн хорих газар руу ачжээ.
Мэдээлэл хийх үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал намын дарга Н.Энхбаярыг баривчлахад оролцсон цагдаагийн бие бүрэлдэхүүнийг танилцуулсан. Түүний мэдээлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбатын удирдлага дор ЦЕГ-ын Тусгай хэлтэс, Дотоодын цэргийн 809 дүгээр анги салбар, Эрүүгийн хамгаалалтын газрын тусгай салбар, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар бүрэн бүрэлдэхүүнээр, Нийслэлийн цагдаагийн Хэв журмын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээр, Мөрдөн байцаах газар, Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээр, Замын цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн тасгууд, ХУД-ын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр, мөн тусгай хэлтэс таван машин, эргүүл хамгаалалтын зургаан автобус бүхий цагдаагийн алба хаагчид, байлдааны зориулалттай хоёр бүхээгт машин оролцсон байна.
Т.МАША
news.mn