Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдлыг Өмнөговийн ард иргэд төдийлөн мэдээгүй байна. Өмнөговь аймгийн МАХН дарга Ж.Мөнххүрэл бидэнд ирүүлсэн мэдээндээ “Өмнөговь аймгийн хувьд монгол төдийгүй дэлхийд танигдсан газар. Гэвч аймгийн төв Даланзадгад сумын иргэд өнөөдөр гэрэл цахилгаангүй улмаас Н.Энхбаяр даргыг баривчилсан явдлыг төдийлөн үзэж чадахгүй байна. Энэ үетэй зэрэгцэн ард түмэнд үнэн зөв мэдээлэлийг хүргэж байдаг ТВ9 телевизийг хаах тухай асуудал яригдаж байгаа тул Өмнөговьчууд бид хамтдаа тэмцэж хамгаалахад бэлэн байна. Өмнөговь аймаг одоогийн байдлаар гэрэл цахилгаан байхгүй мөн дээрээс нь улсын бүх телевизийн сувгийг хаачихсан мэдээлэл авч чадахгүй байгаа тул ард иргэд маш их бухимдалтай байна. Телевизүүдийн сувгаас гадна интернэтийн сүлжээ ч байхгүй байна. Гэхдээ манай аймгийн иргэд гишүүд дэмжигчид энэхүү хууль бус баривчилгааг зэмлэн буруушааж байна гэв.