Чингис хааны таван метр өндөр морьт хүрэл хөшөөг Лондон хотын төвд Камберлендийн хаалганы дэргэд 4-р сарын 14-нд сүндэрлүүлээ. Оросын нэрт уран барималч Даш Намдаков энэхүү бүтээлээ ”Хелсион” галерейд 5-р сарын 5-нд нээгдэх “Нүүдэлчдийн ертөнц” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэндээ зориулж буй юм.
Олон улсын нийгэмлэгийн “Эдинбургийн гүнгийн шагнал»-ын эзнээр Эдинбургийн бейс Филипптэй ярилцан зогсч буй тэрхүү смокингтэй нэгэн чамин эр тодорчээ. Харин энэ өдрийн зочин бол оросын уран барималч Даш Намдаков байв. Тэрээр гүнтэнг Сибирийн тухай, Сибирьт байдаг түүний эх орон – Буриад улсын тухай маш их сонирхож байсан гэв.Түүнчлэн, Даш Намдаков хэрхэн яаж Букенгемийн ордоны хүлээн авалтанд орох болсон тухайгаа хэлэхдээ
«Миний бие даасан бүтээлийн үзэсгэлэн болон Чингис хааны хөшөөг босгосонтой холбоотой юм. Бүх парк цэцэрлэгт хүрээлэнгүүд болон олон нийтийн газрууд нь зөвхөн хааны гэр бүлд харъяалагддаг Лондонд хөшөөний суурийг тавихын тулд зөвшөөрөл авах ёстой байлаа. “Хэлсион” галерей бол дэлхийн уран зургийн хамгийн хүчирхэгүүдийн нэг шүү дээ. Бид энэхүү асуудлаа шийдвэрлэхийн тулд английн түншүүдийхнээ хамт олон уулзалт яриануудыг зохион явуулсан» гэлээ.
Англичууд Намдаковыг Лондонд ажиллахыг урьж түүнд хотын төвд маш том урлан өгчээ. Тэнд тэр 12,13 зууны үеийн монголын нүүдэлчдийн омгуудыг нэгтгэсэн Ази болон Европ тивүүдэд асар их газруудыг байлдан дагуулсан агуу Чингис хааны хөшөөг бүтээж байсан. Уран бүтээлч энэхүү бүтээл дээрээ жил гаруй ажиллажээ. Тэр маш сонин шийдэл гаргасан нь: монголын цэргийн жанжны хувцас, хуяг дуулгатай их хаан, яг нэг үл харагдах ёроолгүй ангалын ирмэг дээр тэнгэрийн зааг дээр ирсэн мэт дүрсэлжээ.
Даш Намдаков нь гарал үүслээрээ ямар нэгэн хэмжээний нүүдэлчингээс үүдэлтэй аж. Түүний төрөлх ард түмэн бол буриадууд. Эрт цагт буриадууд ч мөн нүүдэлчин байсан. “Би өөрөө дэлхийгээр нүүдэллэж л явна, гэхдээ би байнга гэртээ буцаж ирдэг хэмээн тэр хошигнов. Түүнчлэн, дэлхийд хосгүй Байгал нуурд байдаг гэртээ өөрийн ижил уран бүтээлчдыг дэлхийн өнцөг булангаас урихыг хүсч байна.
«Би өөрийн найз нөхөд, түншүүдийнхээ хамт Олон улсын уран бүтээлийн ордонг Байгал нуурын эрэг дээр байгуулахыг хүсч буй юм. Тэнд бид орчин үеийн мастеруудын эко тосгоныг барьж байгуулахыг хүсч байна. Одоо хэнд ч Байгал нуурыг тайлбарлахын хэрэггүй юм. Энэ бол дэлхийн сувд бөгөөд уран бүтээлч хүн бүр заавал очиж үзэх ёстой юм» гэж Даш Намдаков ярьж байна.
Гэхдээ Буриадаас ирж Лондонг байлдан дагуулсан уран барималч, зураач британчуудыг өөрийн уран бүтээлийн бас нэгэн талтай танилцуулах бодолтой байгаа аж. Намдаков анх уран дархан байсан бөгөөд одоо хирнэ хийдэг. Харин Англид үүнийг нь хараахан мэдээгүй байгаа аж.
«Гоёл чимэглэлийн төсөл одоогоор эхний шатандаа явж байна. Одоо би өөрийн New Bond Street пүүё нээж ажлуулах талаар яриа хэлэлцэл явуулж байна. Лондонгийн гудамжинд нэртэй загвар зохион бүтээгчдийн болон гоёл чимэглэлийн салонууд байдаг бөгөөд тэдний байр хэзээ ч сулардаггүй. Тэгэхээр тэднийг шахаж, нарны дор байр олох гэж оролдож байна» гээд инээмсэглэв.
Лондонгийн иргэд өдөр бүр Камберлендийн хаалганы дэргэдүүр өнгөрөх бүрдээ Намдаковын бүтээсэн Чингис хааны дайчин хөшөөг харахад, тэрхүү яриа хэлэлцээ нь амжилт авчирч мэдэх юм.