Өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд Египетийн Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тэмцээний дараа дэгдсэн эмх замбараагүй явдалтай холбоотой хэргийг шүүх ажиллагаа өчигдөр тус улсын нийслэл Каир хотод эхэллээ.
Хүчний байгууллагуудын удирдах тушаалын 9 хүн, хөгжөөн дэмжигчид нь эмх замбараагүй байдал дэгдээсэн "Аль-Масри" клубын гурван ажилтныг оролцуулаад нийт 75 хүн шүүгдэнэ. Аюулгүй байдлыг хангах үүднээс саяхан тус улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх ажиллагааг явуулж байсан Цагдаагийн академийн байранд дээрх хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Түүнээс гадна, шүүгдэгчид оргон зугтахаас болгоомжилж, тэднийг Каир хот руу тээвэрлэхэд цэргийн тээврийн нисэх онгоц гаргаж өгөх хүсэлтийг Порт-Саид хотын хүчний байгууллагынхан Зэвсэгт хүчний дээд зөвлөлд гаргасан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд нийслэл Каир хотоос хойд зүгт оршдог Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн "Аль-Масри" клуб болон нийслэлийн "Аль-Ахли" багийн хооронд болсон тоглолтын дараа хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон болсон юм. Үүний улмаас 74 хүн амиа алдаж, 250 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Эмх замбараагүй байдлыг улс орны байдлыг тогтворгүй болгох зорилгоор цэнгэлдэх хүрээлэнд хүйтэн зэвсэг болон тэсрэх төхөөрөмжтэй нэвтэрсэн бүлэг хүмүүс санаатайгаар өдөөсөн болохыг мөрдөн шалгалтын явцад тогтоосон байна.
Эмгэнэлт явдлын дараа Египетэд байдал улам бүр дордсон юм. Каир болон хэд хэдэн хотод буруутнуудыг шийтгэхийг шаардсан жагсаал болсон бөгөөд жагсагчид болон хүчний байгууллагынхны хооронд мөргөлдөөн гарч, 16 хүн амиа алдаж байв.
Шүүх хурал эхэлсэнтэй холбогдуулан эмх замбараагүй байдал дэгдэхээс сэргийлэн Цагдаагийн академийн байрны хамгаалалтыг зузаатгаж, уг байр руу ордог замуудын хөдөлгөөний чигэлийг өөрчилсөн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ