Монгол Улсын Засгийн газрын өр 9.6 тэрбум ам.доллар хүрсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өмнө нь мэдээлж байсан нь ташаа ойлголт. Гадаад өр зохистой хэмжээнээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар хэллээ.
Нийт гадаад өрийн 2.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт хамааралтай бөгөөд үлдэх 7.4 тэрбум ам.доллар нь хувийн хэвшил, түүн дотроо банк, банк бус байгууллагын өр байгаа гэдгийг Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурджээ.
Засгийн газар өнгөрсөн онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашигласан бөгөөд өрийн үлдэгдэл 2011 оны гүйцэтгэлээр 2,650.9 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг төслийн, 21.6 хувийг санхүүгийн, 10.3 хувийг автозамын, 1.6 хувийг хөтөлбөрийн зээл, үлдсэн 0.3 хувийг Олон улсын валютын сангийн зээл эзэлж байгаа тухай Сангийн яамны танилцуулгад дурдсан байна.
Тэгвэл дотоод өрийн үлдэгдэл мөн оны гүйцэтгэлээр 503.3 тэрбум төгрөг болжээ. Төсвийн алдагдал, улирлын чанартай дутагдал болон орон сууц, жижиг, дунд үйлдвэр, ноос, ноолуурын салбарыг дэмжих, зарим ажлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн онд 358.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалж, эргэн төлөлтөд 20 тэрбум төгрөг төлсөн байна. Засгийн газрын нийт өр өнгөрсөн онд 3,154.2 тэрбум төгрөг болжээ.