Японы Киото хотод амьдардаг Жироемон Кимура хэмээх энэ настан дөрвөн үеийнхээ төрөл төрөгсдийн хамт 115 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, урт удаан нас хайрласан нарандаа талархсан байна.
1897 оны дөрөвдүгээр сарын 19-нд Японд төрсөн Кимура Юрий Гагариныг анх сансарт нисэхэд 64 настай байжээ. Урт наслалтын талаар тусгайлан судалгаа явуулдаг олон улсын байгууллага болох Gerontology Research Group 115 настай хөгшнийг дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн тэрээр хамгийн өндөр насалсан гурван хүний нэг гэдэг нь маргаангүй юм. Өнөр өтгөн гэр бүлтэй Кимура төрсөн өдрөөр нь гэрт нь хүрэлцэн ирсэн бүх зочид болон хэвлэл мэдээллийнхэнд талархлаа илэрхийлжээ.
Урт наслахад юу нөлөөлсөн бэ гэсэн асуултанд тэрээр "Би яг сайн мэдэхгүй байна, магадгүй дээрээс гийгч нарны ачаар өдий насыг зооглосон байх, би үргэлж нар луу хардаг" гэжээ.
Кимура хөгшин 14 ач зээ, 25 гуч, 13 дөч жичтэй юм байна. Тэдгээр үр хүүхдүүдээс нь хамгийн нялх нь 11 сартай хүү ажээ.
Э.АМАР