logo
Р.Раш: Хятадын тал Х.Баттулгыг чинь хүлээж авахгүй шүү гэдгээ ч хэлсэн

Р.Раш: Хятадын тал Х.Баттулгыг чинь хүлээж авахгүй шүү гэдгээ ч хэлсэн

2012/04/23

УИХ-ын гишүүн Р.Раштай ярилцлаа.

үүлийн үед хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нарын хооронд үүсээд байгаа үл ойлголцол байна.Таны хувьд 2007-2008 онуудад энэ салбарыг хариуцаж байсны хувьд яригдаад байгаа гэрээ нь  салбарын сайдын дангаар шийдэх асуудал мөн үү?

-Тэр яригдаад байгаа нууц гэрээг үзээгүй. Хэвлэл дээрээс олж харсан. Ер нь бол Засгийн газартаа хэлэлгүй төмөрзам байгуулах асуудлыг гадны талтай албан ёсны хэмжээнд ярина гэдэг бол үнэхээр бодоход бүү хэл сонсоход сонин зүйл. Төмөрзам байгуулах гэрээг 1949 онд маршал Х.Чойбалсан, СССР-ийн тэргүүн И.Сталинтай ярьж байгуулсан байдаг шүү дээ. Ингээд бодоход тийм шальдар бульдир асуудал огтхон ч биш. Би нэг юманд тэр үед гайхаж байсан юм. Тэгэхэд нэг нөхөр цүнхэндээ Ерөөгийн төмөрзамын маягийн зураг хийсэн явж байхаар нь ямар сонин юм бэ гэж бодсон. Тэгээд юм замбараагүй болж байсан үе л дээ.Энэ удаагийн асуудал тэрний нэг л хувилбар юм болов уу. Мөн манай ЗТБХБЯ түрүүчийн Засгийн газрын үед мэргэжил гэдэг зүйлийг тоохоо больсон. Төрөөс төмөрзамын талаар баримтлах бодлого гарсан. Засгийн газраас маш түүхий зүйл орж ирсэн. Тэр үед Төмөрзамын ХЭГ-ын дарга Батболдыг дуудаж “ийм юм хийдэг юм  уу”гэж зэмлэсэн. Олигтой ярьж зөвлөсөн ч юм байхгүй байсан. Ийм яриа ЭЗБХ дээр болсон. Нэлээн дуу өндөрсгөж төмөрзам гэдэг бол зүүний үзүүр багтахгүй ажил юм шүү. Энэ дээр ингэж баруун солгойгүй зөв талаас нь мордож байгаа нь ч мэдэгдэхгүй, буруу талаас нь мордож байгаа нь мэдэгдэхгүй хандаж болохгүй гэдгийг нэг биш удаа хатуу анхааруулсан. Нэгдсэн чуулган дээр хүртэл монголын төмөрзам хувьцааг нь 100 хувь улсынх биш болгое гэсэн санал байсан шиг санагдаж байна. Тэгэхэд танилцуулахаар сууж байгаа хүмүүсийг нь бас зэмлэж байсан. Та нар чинь ямар газар юуны тухай ярих гэж байгаа хүмүүс вэ гэх мэтчилэнгээр зэмлэсэн. Боловсон хүчний халаа сэлгээг нь ч сүрхий шүүмжилсэн. Их л дургүй байсан даа. Болохгүй шүү дээ.

-Тухайн үед тэр шүүмжлэлээс тань болоод харин ч эсрэгээр нь мушгиад таныг өөрийнхөө танил талынхаа хүнийг шургуулах гэж байна гэж хүртэл хэвлэлээр шуугисан байх аа?

-Утгагүйтэж байхгүй юу. Намайг өөрийнхөө хүмүүсийг зүтгүүлж байна гэсэн. Миний хүмүүс гэж юу байх вэ.Би мэргэжлийн төмөрзамын хүн. Эрх биш тэнд бараг л толгойгоо цайтал тэр байгууллагын төлөө зүтгэсэн хүн. Одоо ч сэтгэл зүрх ч хэвээрээ явдаг.

-ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга  Орос, Хятадтай хамтарч ажиллана гээд хоёр өөр газар гэрээ байгуулсан. Яаж ч бодсон энэ асуудал улс орны аюулгүй байдалд хор хохиролтой гэрээ хийгдсэн бололтой?

- Хятадын төмөрзамын яамны орлогч сайд манайд ирж манай яамны удирдлагатай гэрээ хэлэлцээр хийж гарын үсэг зурсан.  Дараагаар нь зурсан зүйлээсээ  татгалзлаа гэж сонссон. Мэдээж тэр том агуу гүрнийг төлөөлж байгаа тал албан ёсны  байхыг л  шаардсан байх. Гэрээг нь зөв буруу байсан гэдэг утгаар нь ярьж байгаа юм биш л дээ. Агуулгаар нь тэгж өөрчиллөө, ингэж татгалзлаа гэж сонссон. Уг зүй нь бол Засгийн газрын хуралдаанаар оруулаад, удирдамжаа батлуулаад, Хятадын төмөрзамын яамтай ийм гэрээ хийх нь гэж байна. магадгүй бүр гарын үсэг зурахын өмнөх нь дахин Засги йн газрын хуралдаанд оруулж танилцуулах хэрэгтэй. Энэ үгээрээ Засгийн газрын ажлыг заах гэсэндээ биш.Би байсан бол тэгж л хандана. Ингээгүйд нь хятадууд их дургүйцсэн юм билээ. Манай албан ёсны хүмүүст нэг биш удаа хэлсэн дуулгаж байсан. Монголын тээврийн яамны сайдтай бид дахиж уулзахгүй гэдэг утгатай юм ярьсан юм гэсэн. Тэгээд удалгүй манай Ерөнхий сайд Хятадад айлчилсан шүү дээ.

-Оны өмнөхөн байх аа?

-Тиймээ. Тэр тухай манай намын бүлэг дээр ийм айлчлал болох гэж байна гэдэг мэдээлэл хийсэн. Тэгэхэд ГХ-ны сайд Г.Занданшатарт хятадын талХ.Баттулгыг чинь хүлээж авахгүй юм дуулдаж байна билээ. Тийм учраас чи энэ төмөр замынхаа асуудлыг гартаа зангидаж сайн явахгүй бол цаадуулж чинь янз бүрийн юм асуудаг. Манайхан элий балай болох бий гэж хэлж байсан. 

өмөрзамын асуудал дээр ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга бизнес сэтгэлгээрээр  хандчихсан юм болов уу?

-Тэр хүн юу бодсныг би мэдэхгүй л дээ.

-Гэхдээ төрийн сайд хүн асуудалд ийм гоомой хандах нь зохимжгүй юм шиг санагдахгүй байна уу?

-Хэрхэвч болохгүй.Монгол төрийн бодлого гэдэг бол тас няс. Яг атгасан гар шиг байх ёстой.

Үргэлжлэл...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш