logo
ДОХ-ын эсрэг гель гарган авчээ

ДОХ-ын эсрэг гель гарган авчээ

2012/04/25
Хятадын эрдэмтэд ХДХВ-ийн халдварыг саармагжуулж, ДОХ-ын эсрэг вирус дамжуулах чадвартай гель гарган авснаа өчигдөр танилцууллаa гэж AFP мэдээллээ.
Эрдэмтдийн ярьснаар “Shanghai Targetdrug” компани, Хонконг, Наньжины их сургуулийн судлаачид хамтран ХДХВ-ийн халдварыг саармагжуулах чадвартай молекул гарган авсан аж.
Хонконгийн их сургуулийн Эрүүл мэндийн факультетийн ДОХ-ын хүрээлэнгийн захирал Живэй Чений ярьснаар TD-0680 хэмээх молекул нь хүнийг бэлгийн замын өвчнөөс сэргийлэхэд туслах юм.
Тэрбээр “Шинэ молекул хүний биед байгаа бэлгийн замын халдварт өвчний микро бактерийг устгадаг. Өөрөөр хэлбэл, вирусийг хөнөөнө. Энэ гелийг хүмүүс маш их сонирхох болно. Ихэнхдээ эмэгтэй хүнд тустай. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчнийхээ гадуур түрхэхэд л хангалттай” гэжээ.
Мөн Живэй Чен “Одоо гелийн хөгжил маш үр дүнтэй байна. Цаашид бэлгийн замын ч гэлтгүй хүний биед байгаа элдэв сөрөг бактерийг устгахад энэ гель тусална” гэж онцлов.  Түүний ярьснаар TD-0680 молекулыг АНУ-ын Хүнс, эмийн байгууллага эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Т.Арьяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш