Монголчууд морин туурайн хэлбэртэй хэсэг мөнгийг ембүү хэмээсээр ирсэн. Анхны ембүү одоогоор бол 500 грамм орчим жинтэй байсан аж. Манж чин улсын эрх баригчид 1887 онд "Гуан-сюй-юан-бао" гэсэн дөрвөн үсэгтэй 50 лангийн ембүү хийж улмаар 1905 онд "Гуан-сюй 31 он" гэсэн мөн жинтэй ембүү хийж байсаны нэг нь БНМАУ-ын үеийн Төв музейгээс эхлэн хадгалагдсаар ирсэн байна. Хожим нь ембүүг алтаарч урлах болсон байна. Ембүү нь тухайн он цагийн мөнгөн дэвсгэртийн үүргийг гүйцэтгэдэг байсан тухай эрдэмтэн, судлаач, Д.Майдарын "Дорно дахины түүх" номонд өгүүлжээ.
С.Туул
Эх сурвалж: "Нийгмийн толь"
С.Туул
Эх сурвалж: "Нийгмийн толь"