Галт зэвсэгт тавих хяналтыг эрчимжүүлэх зорилгоор “Бүртгэл-2012” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн байгууллага зохион байгуулж эхэллээ.
"Бүртгэл-2012"-ын хүрээнд галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа, алдагдсан, олдсон галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох чиглэлээр ажиллах юм байна.
Уг арга хэмжээ орон даяар сарын хугацаанд өрнөх бөгөөд эхний ээлжинд “Нарантуул” худалдааны төв болон бусад захад хууль бусаар сум худалдан борлуулдаг иргэдийн судалгааг гаргах аж. Ингэснээр хууль зөрчин худалдаа эрхэлдэг иргэдийг тогтоон, хяналтандаа авах, хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжтой болох юм байна.
Түүнчлэн замын цагдаагийн товчоо, пост болон үүрэг гүйцэтгэж байгаа чиглэлээр зорчиж байгаа автомашинд үзлэг шалгалт хийж, галт зэвсэгтэй зорчиж байгаа иргэдэд тухайн галт зэвсгийн гэрчилгээ болон хуульд заасны дагуу авч явж байгаа эсэхийг шалгаж байна.
Галт зэвсгийг эзэмшигч, өмчлөгчөөс өөр хүн авч явсан, бичиг баримтгүй, хэв загварыг нь өөрчилсөн, хуулиар хориглосон галт зэвсэг, сум авч яваа тохиолдолд хураан авч, холбогдох албанд шилжүүлэн шалгуулах ажээ.
Я.Баяраа
МОНЦАМЭ