logo
Ирэх сард зургаан озаки барилдана

Ирэх сард зургаан озаки барилдана

2012/04/27
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Аки башёгийн банцүкэ гарсан бөгөөд энэ удаагийн башёд анх удаа зургаан озэки цолтон барилдана гэдгээрээ онцлогтой юм.
     Уламжлал ёсоороо 69 дэх аварга Хакухо зүүн жигүүрийг тэргүүлнэ. Өнгөрсөн башёд амжилттай барилдсан Харүмафүжи озэки цолтнуудаас зүүн жигүүрийг, харин Баруто барууныг манлайлж байна. Какирюү озэки, Гоэйдо, Тоёоношима нар сэкивакэ, Хомашо, Аминишики нар комүсүби цолтойгоор Аки башёд барилдах юм. Манай бусад бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо маэгаширагийн долоо, Токитэнкү ес, Шёотэнро 11, Асасэкирюү 14, Тамаваши 15 дугаарт эрэмбэлэгджээ. Харин жюүрёод монгол бөхчүүдээс ганцхан Кёкүшюхо барилдана.
     Аки башёгийн банцүкэ зарласны дараа шинэ озэки Какирюү М.Ананд Японы хэвлэлд товч ярилцлага өгсөн байна. Тэрээр "Энэ цаг үеийн зургаа дахь озэки болсондоо баяртай байгаа. Тавдугаар сарын башёд озэки цолоо баталж, цаашлаад түрүүлэхийн төлөө зүтгэнэ. Намайг дэмжсэн бүх хүний итгэлийг би ялалтаар хариулахыг хүсч байна. Сүмогийн хамгийн дээд цолыг авахын төлөө тасралтгүй бэлтгэл хийнэ. Миний одоогийн бэлтгэл маш сайн байгаа. Бүгдэд нь баярлалаа"  гэсэн байна.
Д.Өлзий
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш