БСШУЯ-ны санаачилгаар Францын Элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол Улс-францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх долдугаар сарын 1-ний хооронд Монголын Уран зургийн галерейд нээнэ.
Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг өнгөрсөн 2011 оны 11 дүгээр сараас энэ оны 9 дүгээр сар хүртэл зохион байгуулж, Францын зурагчин Стефан Пассейн 1912-1913 онд Монгол улс ба Оросын Хиагт хот, Өвөр Монголд авсан автохром өнгөт зураг, эртний түүхийн баримтууд, хар цагаан дүрс бичлэг Парис хотноо нийтийн хүртээл болсон билээ. Монголчуудын өвөг дээдсийн тухай ховор нандин түүхийн баримтыг хадгалан үлдээж хойч үед нь үзүүлэх завшаан олгосон Францын саятан банкны эзэн Альберт Кан нь нигүүлсэнгүй үзэлтэн байсан ба дэлхийн улс үндэстнүүдийн энх тайван, харилцан ойлголцолыг дэмжих зорилгоор 1909-1931 онд олон орны нийгэм соёл, хүмүүсийн аж амьдралыг өнгөт зурагт буулгах төслийг явуулжээ. Альберт Кан 50 гаруй улс руу зурагчнаа илгээж 72 мянган автохром өнгөт зураг 180,000 метр хальс бүхий хар цагаан дүрс бичлэг цуглуулсан нь одоо Альберт Каны музейн дэлхийн архивт хадгалагдаж байдаг аж. Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын түүх, соёлтой холбоотой хар цагаан дүрс бичлэг, 80 гаруй өнгөт гэрэл зураг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр үзэгчдэд хүрнэ.Түүнчлэн франц судлаачдын өгүүллэг, 1913 оны 50 гаруй өнгөт зураг бүхий зургийн цомог хэвлэгдэн уншигчдын хүртээл болох юм байна. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь дэлхийн анхдагч өнгөт зургийн автохромын технологийг ашиглан 100 жилийн тэртээд дүрсжүүлсэн Монголын талаарх хамгийн эртний өнгөт зургууд эх орондоо эргэн ирж байгаа явдал юм.
Д.Догсмаа
МОНЦАМЭ