Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж өнөөдөр гаргалаа.
Одоогоос 20 шахам жилийн өмнө буюу 1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хууль бүхэлдээ өнөөгийн шаардлагаас хоцорч, төр, сүм хийдийн харилцаа болон шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад учир дутагдалтай болжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 12 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэгт явуулсан социологийн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 68,3 хувь нь шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаа хэтэрхий замбараагүй байна хэмээн үзжээ.
Ерөнхийлөгч уг хуулийн төслийг боловсруулах, урьдчилан хэлэлцэх бүхий л үе шатанд эрдэмтэн судлаачид, иргэд, сүсэгтнүүд, сүм хийд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг өргөн тусгаж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болд ахална.
Эх сурвалж: www.president.mn