logo
Саркози  анхны сонгуулийн өмнөх кампанит ажиллагаандаа Каддафигаас санхүүжилт авсан байж болзошгүй гэнэ

Саркози анхны сонгуулийн өмнөх кампанит ажиллагаандаа Каддафигаас санхүүжилт авсан байж болзошгүй гэнэ

2012/05/02
Интерпол урьд хурандаа Каддафигийн хүрээлэгсдийн нэг түүний нярав асан Башир Салехыг эрэж байна гэж ИТАР-ТАСС мэдээлэв. Зарим мэдээ баримтаас харахад одоо тэр Францын өмнөд нутагт сууж байна. Салех Францын ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгууль эхлэхээс нэг долоо хоногийн өмнө францын хэвлэлд дурдагдах боллоо. Ливи улсын хуучин удирдагч 2007 онд Николя Саркозийн сонгуулийн өмнөх кампанит ажиллагааг санхуужуулсныг харуулсан баримт бичгууд бидэнд байна гэж бямба гаригт «Медиапарт» биеэ даасан мэдээллийн агентлаг уламжлав. Энэ зорилгоор 50 сая евро гаргах тухай араб хэлнээ нийтлэсэн тогтоолын тухай өгүүлж байна. Тогтоолын дагуу Салех эдгээр хөрөнгийг гуйвуулах байсан. Елисейн ордон ийн мэдээллийг хатуу няцааж байна. Инээдэмтэй мэдээ гэж Саркози хэлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш