Орон даяар улс төр, уул уурхайн ашиг сонирхлоор амьсгалж, хүн гэдэг ойлголт мөнгөний улайрсан сонирхолд дарагдан бараг мартагдаж буй энэ үед хүний сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй хэсэг хүн санаа зорилгоо нэгтгэн “Монголын хүний төлөө нийгэмлэг” /МХТН/ хэмээх ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгууллаа.
Нийгмийн бүхий л харилцаа эдийн засагт төвлөрч, хүний хөгжил, хүний төлөө гэдэг хүнлэг нандин ойлголт орхигдоод байгаа өнөө үед хүн төвтэй, хүмүүнлэг нийгэм байгуулах, өрөөлийн гар харахгүйгээр өөрөө өөрийгөө авч явах чадвартай, нийгэмд тустай хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь энэхүү байгууллагын үндсэн зорилго юм. Тус нийгэмлэг энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эн түрүүнд хүн амыг, ялангуяа залуу хойч үеэ соён гэгээрүүлж, хүйн холбоотой байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадвартай, ёс зүйтэй, эдийн засгийн чадамжтай, эрүүл чийрэг, эх оронч хүмүүжил төлөвшилтэй бие хүн болгон хүмүүжүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл түгээж, лекц, сургалт семинар зохион, судалгаа явуулахаар төлөвлөж байгаа аж.
Тус ТББ өдрийн сайн, сарын эхлэлийг бэлгэшээн тавдугаар сарын нэгнээр товлосон үүсгэн санаачлагчдын анхны хурлаараа нийгэмлэг байгуулах, дүрэм журмаа хэлэлцэн батлах, удирдах болон хяналтын зөвлөл, байгууллагын тэргүүнээ сонгох асуудлуудыг хэлэлцээд нийгэмлэгийн зорилгоос үүдэн цаашид өргөжин тэлэх хандлагатай байгааг харгалзан нийгмийн янз бүрийн төлөөллөөс бүрдсэн 11 хүнээр Удидах зөвлөлөө байгуулав. Үүнд ардын уламжлал, зан заншил, түүх соёл, шашин шүтлэг, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр соён гэгээрүүлэх үйлсэд шинжлэх ухаан, урлаг, соёл, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл багтсанаас дурдвал Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Мамба дацан хийдийн хамба, гэвш Д.Нацагдорж, Газар зүйн хүрээлэнгийн захирал, академич, доктор, профессор Д.Доржготов, Үйлдвэрлэл–Урлалын МСҮТ-ийн захирал Ж.Юра, ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэн, яруу найрагч Ц.Хулан нарын сэтгэл, зүтгэлтэй хүмүүс санаа зорилгоо нэгтгэн ажиллах юм байна.
Энэ үдэш болсон Удирдах зөвлөлийн анхны хурлаас тус байгууллагыг үүсгэн санаачилж, үйл ажиллагааных нь зорилго чиглэл, дүрэм журмыг боловсруулах ажлыг зохицуулж ирсэн УИХ-ын гишүүн Долцонгийн Дондогийг “МХТН” ТББ-ын тэргүүнээр сонгов. Д.Дондог гишүүний өгүүлснээр бол тухайн цаг үедээ хүн амыг соён гэгээрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн ухуулга сурталчилгааны ажлын орон зай эзгүйрч, юм бүхэн урсгалаараа явж байгаа өнөө үед хүний хөгжлийн зөв ойлголт бий болгох, зах зээлийн нийгэмд ажиллаж амьдарч сурахад нь иргэдэд туслах ийм байгууллага үүсгэн байгуулах санаа түүнд бүр 7-8 жилийн өмнө төржээ. Энэ бодоо сэтгэлдээ тээсээр сүүлийн гурван жилийн турш нийгмийн янз бүрийн салбар, чиглэлийн олон төлөөлөлтэй уулзан санаа оноогоо хуваалцаж, санал нэгдсэний дүнд өнөөдөр энэ байгуууллагыг байгуулж байгаа аж. Хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг олон ТББ-аас тус байгууллагын ялгарах онцлог нь гэвэл хүн ард, ялангуяа залуу үеийг соён гэгээрүүлэх, өөрөө өөрийгөө удирдаж сурах чиглэлээр байгууллага, хамт олон болон иргэдэд зөвлөгөө өгч, мэдээлэл-сургалт-сурталчилгаа-судалгааны цогц үйл ажиллагаа явуулах аж.
Энэ үдэш бас мэргэжлийн, тушлагатай хуульч, Л.Дондог гишүүний зөвлөх Л.Чагнаадоржийг “МХТН” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, харин Монгол шуудан компанийн тэргүүн дэд захирал Б.Буянг Хяналтын зөвлөлийн даргаар тус тус сонголоо.