УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг сайдынх нь албан тушаалаас огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, хуралдаанд оролцсон 71 гишүүний 40 нь буюу 56.3 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх асуудлыг нэгдсэн хуралдаан өглөө 10 цагт хэлэлцэж эхэлсэн ч гишүүд асуултдаа хариулт авч, санал хэлсээр бүтэн өдрийг аван, үдээс хойш 17 цаг болж байхад санал хураасан юм.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг сайдынх нь албан тушаалаас огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө шөнөжин хэлэлцсэн ч эцсийн шийд гаралгүй үлдсэн юм. Тухайн өдөр НИТХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах гэж нэлээн цаг авч, 20 цаг хүргэсэн учир сайдыг огцруулах асуудлаар МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаар шөнө дөл хүргэж байнгын хороо хуралдсан.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага авснаар сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт шийдэж чадаагүй юм.
Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын нэр бүхий 9 гишүүн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн юм.
Ш.Чимэг
МОНЦАМЭ