Монголын байт харвааны шигшээ багийн тамирчид 2012 он гарсаар хилийн дээс алхаж, Тайландад олон улсын тамирчидтай бэлтгэл хийж, туршлага хуримтлуулсан бөгөөд энэ өдрүүдэд Туркийн Анталия хотноо "Дэлхийн цом" -ын тэмцээнд оролцож байна.
Тус тэмцээн нь 2012 оны "Дэлхийн цом" -ын хоёр дахь цуврал тэмцээн. Хэдийгээр олимпийн эрх олгохгүй ч тамирчдын хувьд олимпийн өмнөх ээлжит сорил болж байгаа гэдгээрээ онцлогтой. Тус тэмцээн тавдугаар сарын 6-нд өндөрлөж аваргуудаа тодруулна.
Дашрамд сонирхуулахад, Лондонгийн олимпийн наадмын байт харвааны хувийн харваанд хоёр эрх аваад байгаа манай байт харваачдын нэг том зорилт нь ирэх зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээн юм. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байт харвааны тамирчид багийн төрөлд ч эрэгтэй, эмэгтэй багаар оролцохыг зорьж байгаа билээ.
Д.Өлзий
МОНЦАМЭ