logo
Япон улс сүүлчийн цөмийн реактораа зогсоолоо

Япон улс сүүлчийн цөмийн реактораа зогсоолоо

2012/05/07
Хоккайдо Электрик Паур компанийн “Томари” АЦС-ийн 3 дахь реактор буюу Япон улсад ажиллаж байсан сүүлчийн цөмийн реакторыг шалгах үүднээс ажлыг нь зогсоолоо гэж тус станцийн оператор компани мэдээлсэн байна. Япон улсын 50 цөмийн реактороос өнөөг хүртэл Хоккайдо мужийн  “Томари” АЦС-ийн реактор л ажиллаж байсан юм. Тус улс цөмийн эрчим хүчнээс татгалзах ёстой гэсэн уриатай япончуудын жагсаал реакторыг зогсоох ажилтай давхацлаа. Ийнхүү тус улс сүүлийн 42 жилд анх удаа цөмийн эрчим хүчгүй боллоо. Реакторыг шалгах ажил 70 хоногоос хэтрэхгүй бөгөөд үүний дараа түүнийг дахиад ажилд оруулах юм. Реакторыг зогсоосон явдал тус улсыг зуны улиралд эрчим хүчний хомсдолд оруулж мэднэ. 2011 оны 3-р сарын 11-нд “Фукусима-1” АЦС-д осол гарснаас хойш цөмийн реакторуудыг шалгаж эхэлсэн ба аюулгүй байдлын үүднээс одоог хүртэл нэг ч реакторыг ажилд оруулаагүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш