logo
Обамагийн нууц явдал буюу улс төрчдийн ихэрхүү зан

Обамагийн нууц явдал буюу улс төрчдийн ихэрхүү зан

2012/05/08
”Хар пиар» ажиллаж эхэллээ. АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн ор хөнжлийн амьдралын нарийн ширийн зүйлүүд америкийн хэвлэлийн хуудаснаа гарчээ. Барак Обамагийн нууц амраг, австралийн бүсгүй Женевьев Кукийн өгүүллийг  Vanity Fair сэтгүүл нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд  “Нэр хүндийг унагах дайн” сүүлийн үед  их газар авч байна.  “Улс төрийн технологчдын “уран бүтээлийн тэмүүллийг”  хязгаарлах хууль байдаг  уу?

Амьдрал дээр  “хүйтэн харгис”, орон дотроо “булбарай, сэтгэл булаам” гэж  АНУ-ын одоогийн ерөнхийлөгчтэй 1983 онд Нью-Йоркд танилцсан  Женевьев Кук Барак Обамаг тодорхойлжээ.    Vanity Fair   хэвлэл нь  түүний  энэхүү илэн далангүй зүйлийг  хэвлэлд гаргахаар бэлтгэж байгаа Дэвид Мараниссийн “Барак Обама: түүх” номны хэсгээс нийтэлжээ.

Өмнө нь Обама  өөрийн дурламтгай зангаа хэзээ ч нууж байгаагүй . Түүний ярьснаар, 1989 онд ирээдүйн эхнэр болох Мишелтэйгээ таарч, 1991 онд хуримласнаар бүх юм өөрчлөгдсөн. Тиймээс Обамагийн  нэр хүндэд энэ нийтлэл  нь төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж Олон улсын улстөрийн бодлогын хүрээлэнгийн захирал Евгений Минченко үзээд «Обамад энэ түүх тийм ч хор хөнөөлтэй биш, учир нь энэ роман түүнийг гэрлэхээс өмнө байжээ.  Америкийн улс төрчдийг бургуутгах иэлн далангүй байгаагүй, худал хуурамч гэх гол буруу  өгөөд байх юм энд огт үгүй.  Сануулахад, Клинтоны түүхэнд буруу нь юунд байсан гэвэл, тэр Цагаан Ордонд парктик хийж байсан  бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсон нь гол биш, харин  тангараглаж худлаа ярьсанд байсан юм» гэлээ.

Харин ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн өрсөлдөгчүүд   болох бүгд найрамдахчуудын  дотор ширүүн өрсөлдөөн болж байна.

Тэрчлэн тэнгисийн нөгөө талд дутуугүй өрсөлдөөн буцалж байна. Францын ХМХ-үүдийн бичиж байгаагаар, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахын өмнө Николя Саркозигийн эргэлзээтэй явдлууыг  дүгнэж эхэлжээ. Францын ерөнхийлөгчийн анхны сонгуулийн сурталчилгааг  санхүүжүүлсэн гэх Муаммар Каддафийн хүүтэй холбоотой түүх  болон зэвсгийн наймаа ил гарч ирэв.  Эдгээр  нь үнэн юм уу, худал юм уу гэдэг нь чухал биш, гэж Улс төрийн технологийн төвийнг захирал Сергей Михеев тэмдэглээд

«Ямар нэгэн мэдээллийг маш их шуугиантай тарааж эхэлдэг. Дараа нь түүнийг няцааж чадсан бол хэнд ч  сонин биш. Эхний үр дүн ажилласан  болох нь тэр, ингэхдээ огт   худлаа хоосон зүйл  байсан ч хамаагүй.  Тэрч бүү хэл, та шүүх дээр ялсан ч тэр, үүний дараа хичнээн няцаалт өгсөн байлаа ч гэсэн нөгөө анхны сөрөг үр дүн халхалж чадахгүй» гэлээ.

”Хар пиар” гэдэг бол хүн төрөлхтөний эхэн үед эрх баригчид улс төрөөр оролдож  эхэлсэн тэр үед бий болжээ. Харамсалтай нь ийм зэвсэгт хязгаарлалт үгүй гэж “Р-техно”  тагнуулын агентлагийн тэргүүн Андрей Масалович тэмдэглээд

”Хар пиар “нь цөмийн дайны нэгэн адил  нэг л хязгаарлалттай: дайсны чулуун дээр чулуугаа үлдээхгүй байж болно, гэхдээ ямагт хариу цохилт өгөхөд бэлэн  байх ёстой. Тиймээс стратегийн “хар пиарт” ийм маягийн хэрэгсэлүүдийг   тунгаар ашигладаг.  Харин хуулийн хувьд бол өрсөлдөгчөө гутаан доромжлоход  ямарч  саад бэрхшээл үгүй юм» гэлээ .

Шинжээчдийн үзэж байгаагаар, өрсөлдөгчөө гүтгэн  гүжирдэх нь хар пиарын заавал байх ёстой  нэг хэсэг аж. Худал хуурмаг зүйлүүдэд  гүтгэн доромжлох,  эргэлзээтэй зүйлүүд  нь  тун ч цагаа олсон байдаг аж.  Шинжээчдийн гаргасан тоо баримтаар, сонгуулийн өмнөх нийт сурталчилгааны 70 хувийг ийм төрлийн сурталчилгаа эзэлдэг аж.  Харамсалтай нь үүний эсрэг хор тайлагчийг  өнөөдөр хэн ч сэдэж гаргаагүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш