ОУ-ын ерөнхийлөгч болсон В.Путин ерөнхий сайдаар батлуулахын тулд Д.Медведевийн нэрийг Төрийн Думд орууллаа. Төрийн Думын дарга Сергей Нарышкин энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн намар парламентын олонх болох “Нэгдсэн ОУ” намаас түүний нэрийг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсний дараа Путин хэрвээ ялалт байгуулвал тэр үеийн ерөнхийлөгч Медведевийн нэрийг ерөнхий сайдад дэвшүүлнэ гэж мэдээлж байсан юм. Өнөөдөр гэхэд Медведев парламентын “Нэгдсэн ОУ” нам болон “ОУ-ын ЛА” намын бүлэглэлтэй зөвлөлдөөн хийж болно. Харин маргааш батлагдахын өмнө “ОХУ-ын КН” болон “Шудрага Орос орон” намын бүлэглэлтэй зөвлөлдөөн хийх болно.