МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Дөрөвдүгээр сарын 26-нд АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татах дүгнэлтийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр сар хорих захирамж гаргасан билээ.
Уг захирамжийг Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчсөн хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул өнөөдөр шүүх хурал болсон юм.
Шүүх хуралд Н.Энхбаярын гэргий О.Цолмон оролцсон бөгөөд шүүх хурлын шийд гарч, МАХН-ын даргыг үргэлжлүүлэн хорихоор боллоо.