Ирэх сонгуулиар бараг мөнгөтэй холбоотой зүйл ярихгүй хэмээн саяхан л шударга затаж байсан улстөрчид маань сонгууль зарлагдаагүй шахам байхад зангаа хувиргаж эхлэв. Тэр дундаа эрх барьж буй гол нам маань төрийн албан хаагчдын цалинг ирэх дөрвен жилд 1.3 сая тегрөг болгоно хэмээн саяхан өгч байсан ам тангараг, сонгуулийн хуулиа зөрчин байж дахиад л бэлэн амлав. Цалинг нэмэхдээ заавал төрийн албан хаагчдынхыг гэнэ. Үүнийгээ бараг л нийгэмд орлогын дундаж элит давхаргыг үүсгэж байгаа нь гэж хэлэх нь холгүй байна. Нөгеө баялгийг гол бүтээгч хувийн хэвшлийнхэн гортигийн цаана үлдэв.
Улстөрчид цалинг яаж, ямар эх үүсвэрээр нэмэх талаар тодорхой бус. Уг нь хийснээрээ буюу ажлын бүтээмжээр зах зээлийнхээ жамаар өсөх ёстой цалингийн нэмэгдлийн гол томъёолол хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх нь бүрхэг хэвээр. Нэг ёсондоо цалин есгөне гэдгээр нэмэгддэг зүйл биш. Ирэх дөрвөн жилд цалинг нэмэгдүүлэхийг гол болгосноос харахад МАН сонгуулийн зөвлөхөөрөө Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатарыг авсан бололтойдог.
Эх сурвалж: "Бизнес таймс"