Малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайтай тэмцэх тасгийн дарга Б.Баасанжаргалаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар манай аймагт малын хулгайн нөхцөл байдал ямар байна вэ?
- Манай аймаг нь Улаанбаатар хот болон зах зээл хөгжсөн аймаг орон нутгуудад ойрхон, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, ажилгүйдэл, гэмт этгээдүүдийн амар хялбар аргаар орлого олох гэсэн сэтгэлгээ ихэссэн, малын махны үнэ өссөн зэргээс шалтгаалан иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мап сүрэг хулгайлагдах гэмт хэрэг гарсаар байна. 2012 оны 4-р сарын байдлаар нийт 129 гэмт хэрэг гарч бүртгэгдсэнээс хулгаилах гэмт хэрэг 74 буюу 57,4 хувийг, үүнээс мап хулгайлах гэмт хэрэг 43 буюу 58,1 хувийг эзэлж байна. Мал хулгайлах гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5 буюу 13,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Аймгийн зүгээс мал хулгайлах гэмт хэргийн эсрэг тэмцэхэд ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
- Мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан мал хулгайлах гэмт хэргийн сүүлийн 3 жилийн нөхцел байдлын талаар судалгаа хийж сонсгол танилцуулгыг бэлдэж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр сумдад ажиллах ажпын хэсгүүдийн бензин шатахууны зардал, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага хэвлүүлэх зардал, мэдээллийн сүлжээ бий болгох зорилгоор бүх сумдын хэсгийн төлөөлөч нарыг "G-мобайл"-ын суурин болон гар утсаар, Цагдаагийн газарт УАЗ-Э1512 маркын машин, Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгчид Хятад улсад үйлдвэрлэсэн "Li-fan" маркын мотоцикпь авч өгч унаажуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлсэн.
-Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэргийг багасгах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 1-р сарын 13-ны өдрийн 29 тоот тушаалаар улсын хэмжээнд зохион явуулж байгаа "Мал-2012" нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллаж 10,140,000 төгрөгийн хохиролтой 16 холбогдогчтой мап хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 8 этгээдийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Энэ оны 3-р сарын 1-22-ны хооронд хоёр ажлын хэсэг Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хотонт сумдад ажиллаж 58,1 сая төгрөгийн хохиролтой 20 холбогдогчтой 8 хэргийг илрүүлсэн. Ер нь мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан этгээдүүд болон тухайн орон нутапг оршин сууж байгаад хот суурин газар шилжсэн иргэд үгсэн тохирч, эргэж орон нутгаасаа тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг зохион байгуулалттайгаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх явдал маш их гарч байна. Нутгийн захиргааны байгууллагаас дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд маш их тус дэм болсон. Одоо аймгийн төв тойрсон сумдад үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргүүдийг илрүүлэх зорилгоор Цагдаагийн газраас ажлын хэсгүүд томилон ажиллаж байна. Цаашид мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудад аймгийн төвөөс ажлын хэсэг томилон ажиллуулахаас гадна мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагт зохион байгуулж, иргэд мапчдын оролцоог нэмэгдүүлж малчдын бүлгийг олноор нь байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байна. Тиймээс иргэд, малчид ч бас өөрийн өмч хөрөнгө болсон Эрдэнэт мап сүргээ хулгайч нараас хамгаапахад хамтарч ажиллах хэрэгтэй.
Эх сурвалж: "Архангайн амьдрал"
Г.Жавзандулам