logo
Муаммар Каддафийн залгамжлагч хөнөөгдөв

Муаммар Каддафийн залгамжлагч хөнөөгдөв

2011/05/03
НАТО Триполид орших Ливийн удирдагч Муаммар Каддафийн хүү Сайф Каддафийн байранд агаараас цохилт өгчээ. Дайралтаас Муаммар Каддафи амьд үлдэж, түүний бага хүү, залгамжлагч гэгдэж байсан Сайф Аль-Араб Аль Каддафи, гурван ач нь бөмбөгдөлтөнд өртөж амиа алдсан гэх мэдээ байна. Ливийн албаны хүн энэ тухай “Хэдхэн хормын өмнө, барууны НАТО-гийн агаарын хүчин олон улсын хууль, хэв хэмжээг зөрчин Ливийн эсрэг дахин түрэмгийлэл үйлдэж, агаараас довтоллоо. НАТО-гийн хүчин Сайф Аль-Араб Аль Каддафигийн байранд гэнэдүүлэн цохилт өгч, түүний аминд хүрлээ. Их удирдагч Муаммар Каддафи болон түүний эхнэр бөмбөгдөлтөөс амжиж байрнаас гарсан. Тэдний биеийн байдал сайн байгаа. НАТО-гийн цохилт нь Ливийн удирдагч Муаммар Каддафигийн аминд хүрэх гэсэн оролдлого байсан” гэж мэдэгдсэн бол хариуд нь НАТО, Ливийн аль нэг удирдагчийг онилох бус, Каддафийн армийн удирдах байранд цохилт өгсөн гэж мэдэгдсэн юм. Сайф Аль-Араб Аль Каддафи 29 настай, баруунд боловсрол эзэмшсэн, Муаммар Каддафийн итгэл хүлээсэн, залгамжлагч болох магадлал өндөр байсан, Ливийн шинэчлэлийн бэлэг тэмдэг байжээ. Агаарын цохилт болсноос хэдэн цагийн дараа Муаммар Каддафи төв телевизээр ард түмэндээ хандаж бууж өгөхгүй, гаднын түрэмгийлэгчдийн эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдсэн байна. НАТО одоогоор Сайф Аль-Араб Аль Каддафи алагдсан эсэхийг нотолж чадаагүй бөгөөд Ливийн төв телевизээр 1986 онд АНУ-ын агаарын хүчний дайралтанд өртөж амиа алдсан 4 настай Каддафийн өргөмөл охиныг л харуулсан гэнэ. Сайф Каддафиг алагдсан гэсэн мэдээ цацагдсаны дараа Триполид НАТО-гийн эсрэг жагсаал цуглаан ширүүсч байхад Бенгазид төвлөрч байгаа босогчид мэдээг дуулаад баяр хөөрөө тэмдэглэжээ. Гэхдээ босогчдын ихэнх нь Сайф Каддафи алагдсан гэдэг нь худлаа мэдээлэл. АРД түмнийг НАТО-гийн эсрэг хандуулах гэсэн Муаммар Каддафийн ээлжит арга ядсан явуулга гэж үзэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш