logo
Сонгуульд оролцох нам, эвсэлүүд даваа гарагт батламжаа авна

Сонгуульд оролцох нам, эвсэлүүд даваа гарагт батламжаа авна

2012/05/11
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлж баримт бичгээ хүлээлгэн өгсөн 11 нам, 2 эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН-ын   “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл”-ийг сонгуульд оролцуулахаар тус тус бүртгэж холбогдох шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү 11 нам, 2 эвсэлд бүртгүүлсэн тухай Батламжийг нь ирэх даваа гарагт Төрийн ордонд гардуулна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш