Монголчууд эрт үед ихэвчлэн ахмад настай хүмүүсээр үр хүүхэддээ нэр хайрлуулдаг байсан байжээ. Түүний дараа шарын шашны хүчтэй нөлөөний улмаас төвд нэр олширч, улмаар социалист дэглэмтэй холбоотойгоор орос нэр түгээмэл болсон юм. Харин 1990 он гарснаар хүний нэрэнд хүртэл хот, хөдөөгийн ялгаа гарсан. Орчин үеийн нэр аль болох олон үегүй, товч болжээ. Өнгөрсөн онд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулахдаа зургаан төрлийн номинациар нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ.
Монголын хамгийн сонирхолтой 10 хүний нэр
Монголчуудын дунд таван хошууны нэртэй хүн байдаг аж
Жижигзургаа
Пулемёт
Галтогоо
Бяслаг
Хурга
Тугал
Ботго
Ямаа
Магазин
Мал
Монголын хамгийн урт нэртэй 10 хүн
Монголчууд лалын ертөнцийнхнөөс дутахгүй урт нэртэй
Гурвындавааотгонбаатар
Мятрашгүймонголжингоо
Гүрсоронзонгомбосүрэнболд
Лувсандэнзэнпилжинжигмэд
Найманзууннандинцэцэг
Гурванхангайшатарманлай
Жавхлантөгстөгөлдөр
Жүгдэрнамжилжавзмаа
Энхтөгөлдөрбаясгалан
Тунгалагнандинэрдэнэ
Монголын хамгийн богино нэртэй 10 хүн
Хоёрхон үсэгтэй хүний нэр өөр оронд бий болов уу
Аз
Оч
Од
Алт
Бат
Цог
Дөл
Зул
Ану
Оюу
Монголын хамгийн түгээмэл 10 хүний нэр
Түгээмэл нэрс дотор оддын нэр ч цохиж явна
Бат-Эрдэнэ 13473
Отгонбаяр 11083
Алтанцэцэг 10967
Оюунчимэг 10580
Батбаяр 10750
Болормаа 10282
Энхтуяа 9721
Лхагвасүрэн 9334
Гантулга 9268
Эрдэнэчимэг 9232
Монголын хамгийн ховор нэртэй 10 хүн
Хэний ч санаанд оромгүй…гэхдээ л
Олонбаярлах
Жааханчулуу
Чингүүнхүслэн
Бүүрэгмээ
Алимантунгалаг
Одонтуяарахгэрэл
Тожбаатар
Үнэнтогоо
Бага-Ууган
Ямагтбаатар
Монголын хамгийн өндөр настай 10 хүн
Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ доогуур
Түмэнгийн Догсмаа 107 настай эмэгтэй
Маамын Ичинхорол 107 настай эмэгтэй
Бандийн Долгор 106 настай эмэгтэй
Дашдаваагийн Баатар 106 настай эрэгтэй
Тувааны Палам 105 настай эмэгтэй
Жиындын Бакей 104 настай эмэгтэй
Найдангийн Донхоо 104 настай эмэгтэй
Сэрээтэрийн Бүтэд 104 настай эмэгтэй
Норовын Готов 103 настай эмэгтэй
Аюушийн Даш 103 настай эрэгтэй
Монголын хамгийн өндөр хүн
Ард олны дунд “өндөр” Гонгор хэмээн алдаршсан Монголын хамгийн өндөр энэ хүн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний өндөр 2 метр 36 сантиметр байсан гэгддэг бөгөөд 1920-иод оны үед Америкийн эрдэмтэн, судлаач Эндрюс Гонгортой уулзан, зургийг нь авч, өндрийг нь хэмжиж байжээ. Зарим судлаач Гонгорыг үүнээс ч өндөр байсан гэдэг. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа, гадна, дотнын хүмүүсийн бичсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Гонгор дөрвөн хүүхэдтэй байсан агаад хоёр охиных нь нэг нь Жаргалант суманд аж төрдөг байна. Нөгөө охин Г.Бүдханд амьд сэрүүн байхдаа буюу 1997 оны намар ийн хуучилжээ. “Манай аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй байсан гэдэг. Аав тэдний гурав дахь хүүхэд нь юм. Аав маань багадаа тийм ч өндөр байгаагүй ч гарын сарвуу урттай байсан гэсэн. Их хоол иддэг учир хүмүүс түүнийг жаахан шоолдог байж л дээ. Тиймээс аав жинчин дагаад Их хүрээ рүү явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээн удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж “Чамайг Богд хаан аваад ир гэсэн” гээд дагуулаад явж гэнэ. Орднынхон аавын биед таарсан хувцас хийлгэж, өвч бүрэн хувцаслаад, минжний арьсан малгай өмсгөсөн гэдэг. Хэсэг хугацааны дараа хоёр лам ирээд дагуулан айлд очиж нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн “Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол” хэмээсэн байна. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байв” гэсэн яриаг тэмдэглэн авч тухайн үеийн Ардын эрх сонинд нийтэлжээ. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, зааны маллагчаар ажиллуулж байсан байна. Ардын хуьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Ерөнхий сайд асан Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид хаант Орос улсад 1913 онд айлчлахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь орон явжээ. Үр хүүхдүүдийнх нь ярьснаар 50 шахам настайдаа буюу 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас эцэслэжээ. Тэрээр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж байсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсын элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа аж. Гонгор даншигийн начин цолтой бөх байсан төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ-ын иргэн Роберт Першин Вадлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.