МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүдтэй уулзаж, нөхцөл байдлыг сонсоны дараа өөрийн санаа бодлыг илэрхийллээ. Тэрээр “өлсгөлөн зарлахыг сонгохгүй байхыг өөрт нь сануулж байсан. Хэн нэгэн болон төрийн байгууллагууд албадан өлсгөлөн зарлуулаагүй гэдгийг хэлэх нь зөв болов уу. Хуулийн өмнө Н.Энхбаяр илүү эрхтэй гэсэн хууль байхгүй. Батлан даалтын хувьд Ерөнхийлөгчийн оролцоо байдаггүй. Амь насанд нь халтай нөхцөл байдал үүсч байгаа бол өлсгөлөнгөө зогсоож, эмчилгээнд орох нь зөв байх гэж бодож байна” гэснээр МУ-ын Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийг дагаж ажиллах нь зүйтэй гэж мэдэгдлээ. Ингэснээр МАХН-ын гишүүд дэмжигчдийн арга үндсэндээ мухардаж байна. Асуудал хэрхэн өрнөхийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Ш.Гонгор www.shuum.mn
Ш.Гонгор www.shuum.mn