Төрийн жинхэнэ албан хаагч 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаа өгөөгүй бол нэр дэвшихгүй. Гэвч хуулийг гууль болгох дуртай төрийн жинхэнэ албан хаагч нэрийг зүүгсэд ирэх сонгуулийн бэлтгэлээ ханцуй дотроо сэмхэн хийж, сонгуулийн хуулийг илтэд зөрчих болсон. Зарим сүйхээтэй нь байгууллагынхаа ажлыг сурталчилж байна гэх нэрийн дор төрийн нэрийг ил цагаан барьж, сонгуулийн сурталчилгаа хийх явдал эх захаа алдлаа. Энэ бүхнийг зохицуулах хуулийн зохицуулалт байхгүй хэдий ч төрийн албан хаагч нэрээр ард түмний тархийг угаах явдал нь шударга сонгууль явагдах эсэхэд ч бас эргэлзээ бий болгож байгаа юм.
Хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохдоо нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаа өгсөн байх ёстой” гэсэн заалтын дагуу энэ хугацаанаас хойш ажлаа өгсөн албан хаагч сонгуульд нэр дэвших оролдлого гаргавал түүнийг хэрхэн зохицуулах талаар СЕХ-ны ажлын хэсгийн дарга Д.Баяндүүрэнгээс тодруулсан юм.
-Сонгуулийн тухай хуулинд сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх хуультай. СЕХ энэ асуудлыг ямар хуулиар зохицуулж байгаа вэ?
-Сонгуулийн тухай хуулинд тодорхой заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших бол 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаа өгсөн байх хуультай. Энэ хуулиар л зохицуулалт хийнэ. Хэрэв энэ хугацаанаас хойш ажлаа өгсөн тохиолдолд сонгуулийн хууль зөрчинө. Хууль зөрчсөн нэр дэвшигчийг сонгуульд оруулах боломжгүй.
-Ер нь нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаа өгөөгүй ч сонгуульд оролцох бодолтой төрийн жинхэнэ албан хаагч мэр сэр байгаа юм биш үү?
-Гэхдээ нэр дэвших ажил эхлээгүй байгаа болохоор хэн нь хууль зөрчиж байгааг мэдэх аргагүй.
-Нэр дэвшигчдийг хэзээнээс эхэлж бүртгэх вэ?
-Сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 19-нөөс бүртгэж эхлээд 25-ны өдөр гэхэд албан ёсоор тодруулна. Эхлээд нэр дэвшигчдийг нам, эвслээс тодруулсны дараа сонгуулийн хэсгийн хороод, тойргийн хороод бүртгэж эхэлнэ. Тойрогт нэр дэвшигчдийг тойргийн хороо, намаас нэр дэвшигчдийг СЕХ, хэсгийн хороод бүртгэнэ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"