logo
Энэтхэгийн гал Хятадад хүрч болох юм шүү

Энэтхэгийн гал Хятадад хүрч болох юм шүү

2012/05/15
4-р сарын 19-ний пүрэв гаригт Энэтхэг улсад тив хоорондын баллистик “Агни-5” пуужинг хөөргөсөн нь амжилттай болов. Пуужингийн үйл ажиллагааны радиус нь 5000 км. Пуужин нэг тонн хүртэл жинтэй цөмийн хушууг тээх боломжтой. Энэтхэгийн албаны хүмүүс уг туршилтыг ямар нэгэн улсын эсрэг чиглэгдээгүй бөгөөд цөмийн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан гэв.

Чухамдаа Энэтхэг нь тив хоорондын баллистик пуужингуудтай дэлхийн гүрнүүдийн элит орнуудын клубт элсэхээр өргөдлөө өгөөд байна. Өнөөг хүртэл пуужингууд нь зөвхөн АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц улсуудад байсан. “Агни-5” пуужинг удтал туршисны дараа 2014-2015 онуудад зэвсэгт хүчинд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэтхэгийн ХМХ-үүдийн мэдээлж буйгаар, гадаадын ХМХ- үүд болон улс-төрчид уг туршилтыг нилээд тогтуун хүлээж авсан гэж Орос улсын Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский тэмдэглээд

«Сонирхолтой нь Пакистаны ХМХ-үүд ч гэсэн нилээд тогтуун хүлээж авлаа. Энэ бол ойлгомжтой юм. Учир нь Энэтхэг, Пакистаны хооронд мөргөлдөөн гархад 5000 км зайнд үйлчлэх пуужин үүнд ямарч хэрэггүй. Үүний оронд Пакистанд 2000 хүртэлх км зайны “Агни-1”, “Агни-2” пуужингуудаас болгоомжлосон нь дээр. Пакистаны нилээд хэдэн хэвлэлүүдэд “Агни-5” нь чухамдаа Хятадын бүхий л нутаг дэвсгэрийн байнуудыг устгаж чадна гэсэн санаа тодорхой цухалзаж байна» гэлээ.

Сонирхолтой нь хятадын англи хэл дээр гардаг China Daily энэхүү туршилтыг график зураг болон “Агни-5” пуужин хүрч мэдэх газрыг тасархай улаан шугамаар зуран тал бөмбөрцөгийн зүүн хэсгийн газрын зурагтай хамт нийтлээд, хэдхэн өгүүлбэрээр тайлбарлажээ. Энэ нь бараг Ази тив бараг бүхэлдээ орж байв. Үүнд ороогүй, ОХУ-ын зүүн-хойд хязгаар болон төв Европ, Зүүн Африк, Энэтхэг далай тэр чигээрээ бүр Австралийн баруун - хойд хэсэг хүртэл.

Үүнтэй холбоотой олон асуултууд гарч байна. Тийм ээ, Энэтхэг нь элитын клубт бараг орчоод байна.Гэтэл Азийн болон түүний ойролцоо нутаг дэвсгэрүүдэд хүчний харьцаа ямар хүчтэй өөрчлөгдсөн гэж санана? Тийм ээ, 3,5 мянган км зайд цохилт өгч чадах “Агни-3”болон “Агни-4” пуужингуудаас “Агни-5” ялгаа нь Хятад улсын нийт нутаг дэвсгэр дээр байгаа байнуудыг устгах чадвартай юм. Гэтэл Энэтхэг улс нь Хятадтай цөмийн пуужингийн салбарт тэнцүү харьцаанд хүрч байна гэсэн үг үү?Үгүй л болов уу? гэж Борис Волхонский үзэж байна.

«Хятадын DF-31 болон DF- A пуужингууд нь илүү хол зайнд, хүчтэй цохилт өгөх боломжтой. Гэхдээ өнөөдөр цөмийн зэвсэг гэж юу вэ ? гэдэгт асуудлын гол оршиж байна. Цөмийн зэвсэг өмнө нь цөмийн таван гүрэн эзэмшиж зөвхөн тогтоож барихын хэрэгсэл болж байна уу?» гэж Борис Волхонский хэллээ.

1998 онд Энэтхэг, Пакистанд цөмийн зэвсгийн туршилтууд явуулсаны дараа ямар нэгэн чанарын өөрчлөлт гарсантай адил янзтай. Үүний дараа цөмийн зэвсэг нь тогтоон барих зэвсгээс айлган сүрдүүлэх зэвсэг болж хувирсан юм. Жишээ нь: хөршүүдтэй нь харьцуулахад маш их хэмжээний энгийн зэвсэглэлтэй Израиль улс цөмийн зэвсэгтэй болсныг юугаар ч тайлбарлахын аргагүй юм. Цөмийн салбарын ажлаа түр зогоохдоо байнга материаллаг тусламж авах оролдлого хийн, мөнхийн наймаачин Хойд Солонгосыг юугаар ч тайлбарлахын аргагүй. Ингэхэд Өрнөдийнхний зүгээс байнгын дарамт шахалтанд байдаг Иран хүртэл өөрийн цөмийн зэвсгийг байгуулахад тулж очоод байгаа гэдэгт гайхаад байх юм алга.

Өнөөдөр гол асуудал юунд байна гэвэл, цөмийн зэвсэг нь тогтоон барих зэвсгээс өмнө нь байсан сүрдүүлгийн зэвсэг болж хувирах уу? Энэ нь өнөөдөр цэргийн ажиллагааны талбарын зэсвэг болж хувирч байна уу?

Гарри Гаррисоны “Үнэмлэхгүй зэвсэг” / “The Final Battle “/ өгүүлэл санаанд орж байна. Тэнд эцэг нь хүүхдүүддээ дайн дажингууд мөнхөд устлаа, яагаад гэвэл эцсийн эцэст дайсан дайрч чадахааргүй тийм үнэмлэхгүй зэвсгийг бүтээсэн гэж ярьдаг. Тэгээд тэдэнд ... нум сумаа харуулдаг. 

Эх сурвалж:
Оросын дуу хоолой
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш