logo
 Сү.Батболдын Засгийн газрын үед  бий болсон онц их өртэй эздийг зарлана

Сү.Батболдын Засгийн газрын үед бий болсон онц их өртэй эздийг зарлана

2012/05/17
Монгол Улсын гадаад өр 9,6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ өрийн 7,5 тэрбум ам.долларын их өрийг зөвхөн С.Батболдын Засгийн газар бий болгосон өр юм. Сангийн яамнаас энэхүү мэдээлэлд няцаалт хийж, дэд сайд Ч.Ганхуяг Засгийн газарт хамааралгүй хувийн хэвшлийнхний өр гэсэн нь олны дургүйцлийг илэрхий хүргэв. Стандарт бус засгийн газрын сайд, дарга тэдний ойр дотны олигархижсан хэт баяжсан этгээдүүдийн аж ахуйн нэгжүүд Монголын ард түмний нэрээр зээлж, авсан өр аж. Үүнийг Монгол улсын эдийн засгийн эсрэг хийсэн терроизм гэж гишүүн Ц.Шинэбаяр үзэж байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ өрөнд унаж байхад төрийн тагнуул, шүүх, прокурор, АТГ юуны учир дуугүй байгаа эдийн засагчдын анхаарлыг татаж байна. Хэн хэн гэдэг ямар сайдын нэрээр ийм их хэмжээний өр үүсэв гэдгийг удахгүй нэрсээр нь зарлах л үлдлээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш