Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа НАТО гийн командлал ливийн сөрөг хүчнийхэн рүү алдаатай цохилт хийснээ хүлээн зөвшөөрөв. Эвслийн мэдэгдэлд: тус улсын зүүн хэсгийн Брега хотод пүрэв гаригт цэргийн техникийн цуваа цохилтонд өртсөн билээ. НАТО гийн мэдэгдэж байгаагаар Муаммар Каддафийн хүчнийхний хяналтын дүүрэгт босогчид байжээ. Түүнчлэн, Би-Би-Си мэдээлнээр, ливийн нийслэлд НАТО гийн цэргийнхэн агаараас цохилт өгсний улмаас 7 хүн нас барж, олон хүн шархаджээ. Үүнтэй зэрэгцэн Германы Батлан Хамгаалах яамны сайд Томас де Мезьер мэдэгдэхдээ: НАТОгийн ажиллагааг төлөвлөх явцад нилээд хэдэн алдаатай зүйл гарчээ. Тэрээр сэтгүүлчдэд энэ тухай хэлэхдээ, Герман улс нь АНУ ын цэргийн дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг дахин цуцалсан гэв. Түүний үзэж буйгаар энэхүү дэмжлэг нь зөвхөн Ливи улс тарж бутарсан тохиолдолд шаардлагатай гэжээ.