Хошин урлагийн Лхагвасүрэнгийн жүжиглэдэг шиг үзэгдэл боллоо. Утас хангинахаар нь автал цаанаас “НҮБ-аас Бангунмин ах нь ярьж байна аа хе. Юулдаа. Нөгөө Н.Энхбаяр яачихаа вэ зайлуул. Яахнав дээ. Их сайн хүн шүү дээ. Гаргачихаач та нар, За баярлалаа. гэдэг байна шүү. Энэ солонгос өвгөн хэзээнээс эхлээд Монголын дотоод хэрэгт санаа зовдог болчихвоо. Дөрвөн жилийн өмнө “Долоон сарын-1”болж ардчи-лал, эрх чөлөө цусанд будагдаж, зөвхөн эрх баригчийн дуу хоолойноос бусад мэдээлэл хаагдаж байхад дэлхийгээс өмөөрсөн юу ч сонгогдоогүй. Тэгсэн өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн яасан их сандарч байх юм. Солонгосчууд экс Ерөнхийлөгчөө авлига авсан гэж дарамталсаар байгаад хаднаас нисгэж амийг нь хорлуулсан. Тэр үед мань хүн нутагтаа өндөр албан тушаалд байсан санагдана. Азийн орнуудад авлигад өртсөн төрийн тэргүүн байсгээд л тодордог. Дараа нь хатуухан үйлийн үрээ эдэлсээр байгаа. Харин өвгөн яагаад энэ удаа ийн онгонтож наашаа утасдахдаа тулсан нь анхаарал татаж байна. Өөр бас хэн хэн яриад байна гэв ээ. Тони Блейр бие төлөөлөпн хуульчаараа дамжуулан мөн Дэлхийн банкнаас гэхчилэн лаг лаг газраас Н.Энхбаярт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.Гадаадын зарим нэр нөлөө бүхий хүмүүс манай гуравдагч Ерөнхийлөгчийг Монголоос минь илүү таниад санаа зовж байгаа нь бахархам харагдахгүй байна.
Яагаад гэвэл тэрээр ардчилал эрх чөлөөний төлөө биш албан тушаал эрх мэдэл өөд тууштай тэмцэгч байсныг бид цөмөөрөө мэднэ. Н.Энхбаярын засаглалын жилүүдэд ашигт малтмал хайх, ашиглах маш олон лизенц гадаадынхны мэдэлд очсон нь нууц биш. Албан бичиг дээр иргэн Монгол, эсвэл урьд өмнө сонсогдож байгаагүй хачин нэртэй орны компанийн нэр дээр зөвшөөрлүүд байдаг ч ачир дээрээ цаана нь гадаадын том улс төрчид бизнесмэнүүдийнх юм. Алт зэс, нүүрсээр хахсан Монгол орныг минь гадаад дотоодын олигархууд аль хэдийнэ хуваагаад авчихсан байсан.
“Шударга байцгаая” гэж гарч ирсэн дөрөвдэгч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголийн нийгэмд бугшсан авлигатай шудрагаар тэмцэхийг удаа дараа уриапсаар байгаа билээ. Хэрэв үнэхээр шударга нийгэм тогтоох гэж байгаа бол Н.Энхбаяр болон бусад томцуулыг шалгаж үнэн мөнийг нь тогтоох л ёстой болдог. Аавын хүүд алагтай цоогтой ханддаг байсан шог байгууллага АТГ-ын удирдлагыг түүний санаачилгаар өөрчилсөн. АТГ-ын шинэ удирдлага шударга ажиллахын тулд Н.Энхбаярыг ч гэсэн шалгах ёстой гэсэн нийгмийн захиалгыг анх удаа биелүүлж байгаа юм. Гэтэл нөхцөл байдал маш эвгүйгээр эргэж байна. Эхнэртээ ч үнэнээ хэлж чадахаа больтлоо авлигын нууц сүлжээнд орооцолдсон нийгэм үүрээ эвдүүлсэн улаан шоргоолж шиг язагнаад унав. Зориггой, үзэл бодолдоо тууштай
Ц.Элбэгдорж гарч ирээгүйсэн бол бидний амьдарч байгаа нийгэм балраад дуусдагийн даваан дээр оччихсон байжээ. Ардчилал тусгаар тогтнол гэсэн дипломтой орны дундаж иргэд цөмөөрөө чинээлэг амьдардаг юм билээ. Гэтэл бид нэг л болж өгөхгүй байсан юм. Аж амьдралаа жаахан өөд татах гэхээр л “Нэг дуу дуулчих” гэсэн хачин шаардлага тавина. Харин тэр дууг нь хэрхэн дуулснаас шалтгаалжзарим нь уух архиар тасрахгүй, нөгөө нь орон байр, ажил төрөлтэй болоод байна шүү. Төр түмэндээ авьяас чадал, хичээж сурсан мэрэгжлээ зориулах нь утгагүй болж оронд нь хэн сайхан дуулна тэр сайд болно. Ямар дуу дуулах ёстой нь ойлгомжгүй биш. МАХН ба түүний их удирдагчийг магтан дуулах мөрөөрөө дуулахгүй уг караокед орсон болгон такс төлнө. Такстөлбөр нь Монголын уул уурхай, ашигт малмал түүнийгтойрсон авилга луйвар, хээл хахууль, гэмт хэрэг, өс хонзон авалтууд. Албан тушаалтнаас эхлээд жирийн иргэд нь хүртэл нийгмээрээ заавал нэг сэтгэлд сэвтэй муухай үйл хийж байж жаахан гайгүй амьдрах тийм тогтолцоонд өнөө маргаашгүй шилжих гэж байсан юм шүү.
Үүнийг ноён Ц.Элбэгдорж олж харан “Шударга байцгаая л даа" хэмээн цууриатуулснаар нийгэм зог тусаад байна. Дээрэмчдийн бүлгийнхний ажилд саад болоогүйн төлөөс гэж бидэнд шидээд байгаа “Оюутолгой, Тавантолгой"-н боорцогны хэлтэрхий бол Монголын баялгийн тун өчүүхэн хэсэг нь. Цаана нь үлдсэн 98 хувь дээр гадны оролцоогүй монгол гэр бүл байна уу үгүй юу? Авлигатай тэмцээд эхэлсэн чинь дэлхийгээр дүүрэн “найз” нар гараад ирдэг байна шүү. Дэлхийн шударга ёсны төлөөсөнд жижиг монгол оронг гаргуунд нь хаях нь л дээ. Ямар төртэй байх нь ард түмэнд төдийгүй гадаад ертөнцөд сонирхол татдаг юм байна. Сингапур, Дани, Австри, Өмнөд Солонгостой жижиг улс гэлгүй ном журмаараа харьцдаг атлаа манайхыг болохоор “гэртэй байгаа.юм шиг" загнаж .зангиагаа чулуудаж, гутлаа тайлчихсан хэвтэж байжээ.
Өнөөдөр манай улс орон хэцүү ч гэсэн ардчилсан шударга ёсны төлөө алхаж байна. Хүмүүсийг гадаад дотоод, баян феодалаар нь дуудаж хөөж туун, хомроглон устгах гээгүй. Коммунизмийн үед тийм бусармаг үйлдлийг хангалттай хийж гашуун сургамж үзсэн улс. Хууль зөрчсөн гэж үзвэл Н.Энхбаярыг ч гэсэн аль нэг том гүрэн, хүчнээс асуулгүйгээр шалгах тусгаар тогтнол Монголд үйлчилж байна. Түүний мэдлийн хэвлэл мэдээлэл ба ах дүү төрөл төрөгсөд нь өмөөрөлгүй яахав. Энэрэнгүй нийгэм буцаагаад батлан даалтад гаргалаа. Одоо шүүнэ. Шүүх хэнээс ч хараат бусаар шударга шүүж чадвал тэгээд л болоо. Энэ мэтчилэнгээр шударга байдлыг хэвийн үргэлжлүүлээд явчих юм бол хэн дуртай нь биднийг дээрэлхэж чадахгүй.
Үнэн үргэлж ялдаг. Заримдаа жаахан орсЛйтдог тап бий. Тэр жил “Долоон сарын-1" болоход бүх хэвлэл мэдээллийг хаагаад ганцхан үндэсний телевизийг үлдээн МАХН-аас ард түмнээ буруутгаж ялласан. Энэ үед “Өдрийн сонин”, Монголд телевизид байсан Мөнхтөр хоёр л үнэний төлөө дуугарч чадсансан. Одоо дөрвөн он өнгөрөхөд гол буруутан хэн байсан тухай итгэл үнэмшил их өөрчпөгдлөө. Сонирхолтой нь тэр үед гадаад ертөнцөд зөв мэдээлэл байтугай юу болсон талаарх мэдээ бараг гараагүй шүү. Гадаадын сайн нь манайд ирээгүй байсан юм болов уу. Эсвэл сайн хүн гэж ерөөсөө байдаггүй их гүрний эрх ашиг л гэж байдаг гэдэг нь үнэн байх.
Н.Энхбаярын хамаатан садан нь биш хүмүүсийн зүгээс түүнийг өмөөрч тэмцэл цуглаан хийлээ. Харин одоо тэд Н.Энхбаярыг болохоор өмөөрдөг, бичдэг, зурагтаар гаргадаг бусдыг нь ийм байдалд орсон тохиолдолд ч мөн тэгэх өртэй боллоо. Н.Энхбаяр эргээд улс төрд орчих вий гэж МАН түгшиж, Энхбаярын хомрогонд ачигдчих вий гэж МАХН бажигдаж байна. Энхбаярыг авлигийн хэрэгт сэжиглэсэн нь нийгмийн томоохон бүлэглэлд хүнд цохилт боллоо. Чоно үргээлгэнээр гарч ирсэн амьтад шиг энд тэндгүй цочсон тэвдсэн хүмүүс бүр гадаад дотоодгүй. Ер нь аймаар болчихсон байсан юм биш үү. Дахиад хэдхээн он өнгөрөхөд үргэлж ялагч үнэн нэгийг хэлэх биз ээ.
Монголд нүүрлэсэн авлигатай тэмцэх ажиллагаа нь амар биш ажээ. Авлигийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хулчийж эвсээгүй байгаадаа л Монголын төр бүхэлдээ шударга ажиллаж байгаа юм байна гэсэн найдвар төрж байна.
Ж.Гангаа
Эх сурвалж: "Нийслэл таймс"