Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал ирэх Пүрэв гарагт болно.
Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг:
1. "Өргөө" зочид буудлыг хууль бусаар хувьчилж, завшсан
2. Япончуудын Гандан хийдэд хандивласан тоног төхөөрөмжийг завшиж, "ТВ 9" телевизийг байгуулсан
3. Бурхан багшийн сургааль тэргүүтэй номыг Солонгосоос гаалийн татварыг нь төлөлгүйгээр авчирсан гэсэн гурван хэрэгт яллагдагчаар татан, эрүү үүсгээд буй юм.
Гэвч түүний өмгөөлөгч О.Баасанхүүгийн хэлж буйгаар Н.Энхбаярын биеийн байдал сайжраагүй тул шүүх хуралд оролцохгүй гэнэ.
Эмч нь түүний биеийн байдлыг "“Н.Энхбаярын биеийн байдал хүнд байна. Түүний биеийн бүх эд, эд өлсч микро элементийн дутагдалд орсноос болж, арьс нь хуурайшиж өгөршсөн. Мөн зүрх нь тэжээлийн дутагдалд орсон байна. Тэжээлийн дутагдлыг хангах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, эд эсийг сэргээх эмчилгээ хийж байна. Одоогоор хоол идэх боломжгүй" хэмээн тодорхойлжээ.